Японы парламентаар батлагдсан “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлт ирэх 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
“Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар гадаадаас ажилчин авах БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн есөн орныг нэр заан тусгасны дотор Монгол Улс багтсан байна.
Эдгээр есөн оронтой ирэх оны гуравдугаар сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулах юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.