Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээгээр тарж буй зарим мэдээллийг ташаа гэдгийг мэдэгдлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Сүүлийн үед цахим орчинд олны анхаарал татахуйц гарчигтай “Шуурхай” гэсэн эхлэлтэй худал мэдээллүүд тархаж байна.
Мэдээллүүдийг шуурхай шалгахад бүртгэгдээгүй, хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон. Ийм мэдээлэл тараагчдын цаад зорилго нь хортой программ ашиглан уг мэдээлэл рүү дарж орсон иргэдийн админ нэр, нууц үгийг хуулбарлан авах юм. Иргэн таны мэдээлэл гэмт этгээдийн мэдэлд очих эрсдэлтэй гэсэн үг.
Цагдаагийн байгууллагаас “30 хүн автобусанд явж байгаад осолдож, нас барлаа” гэх мэдээллийг албан ёсоор худал гэдгийг мэдэгдэв.
Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар худал мэдээлэл тарааж байна. Энэ талаар өмнө нь мэдээлэл өгч байсан. Хавтаст хэрэгт авсан эд материал, нотлох баримт алга болсон юм байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор дуусах шатандаа явж байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжтой болох байх” гэлээ.
Олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй ташаа мэдээллүүд: