Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоосон байна. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” гэжээ.

Уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А нь буруугүй болохыг тогтоосон байна. Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулжээ.

By updown

One thought on “Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ”
  1. 2 нугалж 4 сая төгрөгөөр торгож цагдаад 2 саяыг улсад үлдсэнийг вах хэрэгтэй басан юм .ийм хэрэгт хатуу зөв байх ёстой . Хүн гүтгэсэн хуурамч мэдээлэл захиалгаар тараасан хүний нэр төр ,амьдралд хор нөлөө учруулсан сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх нь зөв .үнэн зөв мэдээлэл хэвлэх мэдээлэх эрх нь чөлөөтэй байг .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн