2018-12-25 16:261min01

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ

gazar

Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоосон байна. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” гэжээ.

Уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А нь буруугүй болохыг тогтоосон байна. Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулжээ.

1 сэтгэгдэлтэй

  • Өнөр

    2018-12-26 05:21 at 05:21

    2 нугалж 4 сая төгрөгөөр торгож цагдаад 2 саяыг улсад үлдсэнийг вах хэрэгтэй басан юм .ийм хэрэгт хатуу зөв байх ёстой . Хүн гүтгэсэн хуурамч мэдээлэл захиалгаар тараасан хүний нэр төр ,амьдралд хор нөлөө учруулсан сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх нь зөв .үнэн зөв мэдээлэл хэвлэх мэдээлэх эрх нь чөлөөтэй байг .

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй