Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш (2018.12.26) 13:30 цагт Шадар сайд асан Ц.Оюунбаатар, түүний хүү болох О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг товложээ. Түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн АТГ-аас шалгасан бөгөөд өнгөрөгч зургадугаар сард хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн юм.
Ц.Оюунбаатар нь “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна, нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гаргаж, дээрх мөнгийг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” ТББ-ын дансанд шилжүүлж авсан нь тогтоогджээ.
Харин анхан шатны шүүх хурлын тов 14 хоногийн дотор гарах юм байна.