Та машинаа удаан нормалдуулдаггүй, бөглөрдөггүй зэрэг жолоодлогын ямар нэгэн асуудалгүй үед шатахуун идэлт их байвал доорх 6 зүйл хамгийн их нөлөөлөх магадлалтай байдаг.
-Свечэ муудах – Хэмнэлт 0.5-3 литр
Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд тогтмол сольж байх шаардлагатай
-Холимгийн хаалтны бохирдол – хэмнэлт 0.2-1 литр
Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг.
-Агаар шүүгч – Хэмнэлт 0.5-0.8 л
Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг
-Түлшний систем бохирдол – Хэмнэлт 20%
Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай
-Инжекторын бохирдол 0.5-1.5 литр
Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.
-Дугуйн хийн даралт 4%
Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг
Техникийн үйл ажиллагаа хэвийн ч таны жолоодлогоос хамаарч бензин идэлт нэмэгддэгийг мартаж болохгүй
Чухам юунаас болж шатахуун зарцуулалт ихэсч байгааг дараах дарааллын дагуу шалгах хэрэгтэй.
- Шатахуун алдагдаж байгаа эсэхийг шалгах. Шатахууны сав болон, дамжуулах хоолой, резин хоолойнуудын залгаасаар алдагдах, тагны жийрэг байхгүй сэтэрсэн зэргээс болж алдагдана. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Шатахууны чанараас шалтгаалж зарцуулалт ихэснэ. Тухайн авто машинд үйлдвэрлэгчээс заасан шатахууныг хийгээгүйгээс шатахуун зарцуулалт ихэснэ. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Хаазны тросс, чөмөгийн тохиргоо алдагдсан, вакум актуатор дутуу ажиллах зэргээс шатахуун зарцуулалт ихэснэ. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Тоормосны системийн ажиллагаа муудсан эсэх. Тоормос байнгын зуураастай байх. Тоормослосны дараа түргэн хугацаанд суллаж өгөхгүй байх. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Ажилласан хийн найрлагын мэдрэгч буюу EGR мэдрэгч ажилахгүй болох, дутуу ажиллах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Инжекторт байрлах түлш таслагчийн ажиллагааг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Очлуурын ажиллагааг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Трамблёрын ажиллагаа эсвэл катушкийн ажиллагаа, дамжуулах утсуудыг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Цилиндрийн даралтыг үзэх. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Поршенгийн бүслүүр буюу кольц. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Гал зөв тавигдсан эсэх. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Инжекторыг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Шатахууны даралт тохируулагч вакум клапан, түүний гуурс холбоосуудаар алдагдаж байгааг. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Хөргөх шингэний темпратурийн мэдрэгч, түүний хэлхээг шалгах (блок дээр байрладаг). Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Холимгийн хаалтын байрлал хянагч. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Агаарын урсгалын мэдрэгчийг шалгах (голдуу агаар шүүгч дээр байрласан байдаг). Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Хэрэв автомат кроптой бол P болон N байрлалд асаах хэлхээг шалгах (араа шилжүүлэх рычагны доорх контакт болон релейг шалгах). Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Эйркондишний залгах релей, хэлхээг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Хүчилтөрөгчийн мэдрэгчийн хэлхээг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Орох агаарын температур тодорхойлогчийг шалгах. Хэрэв хэвийн ОК гэж үзвэл
- Хөдөлгүүрийн компьютер буюу ECU-шалгах, солих.
Эх сурвалж:
2 comments
Элдэв янзын юум хольсон хуурамч бензин ард түмний кармаг хоосолж байна. Арай л дэндүү идэж байна. Энэ тал дээр олигтойхон хяналт тавьж хуурамч бензин борлуулдаг компаниудын зөвшөөрлийг цуцлах ёстой.
dutuu shahalt ih bur ih nuluutei