ЖДҮ-чин гишүүд АТГ-т мэдүүлэг өгч байна
2018-12-25 11:57

АТГ өнөөдөр (2018.12.25) сар бүр өгдөг хэвлэлийн мэдээллээ түгээж байна. Албаныхан ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт УИХ, Засгийн газрын нэлээд олон гишүүд мэдүүлэг өгч байгааг баталлаа. ЖДҮХС-гаас олон аж ахуйн нэгж зээл авсан учраас энэ хэрэг дээр АТГ бүх мөрдөн байцаагчаа дайчлаад дээр нь цагдаагийн байгууллагаас албан хаагч оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.