Оросын Хабаровскийн хязгаар, Кенай тосгоны гурван настай хүү аавыгаа голд живсний дараа ойг ганцаараа туулж иржээ. Хүү -30 градусын хүйтэнд гурван километр гаруй газрыг явганаар туулсан байна.
Цэцэрлэгээс хүүгээ авсан аав нь загасчлах замаа сонгох зорилгоор түүнтэйгээ хамт ойгоор явжээ. Ингээд хүүгээ Гур голын эрэгт суулгаж үлдээчихээд ганцаараа мөсөн дээгүүр цаснаар явагчаар явж байгаад цөмөрч живсэн байна. Аав нь унах үедээ хүүдээ тосгон руугаа буцахыг захиж амжжээ. Ингээд хүү цаснаар явагчийн мөрийг даган явж байгаад тосгоны эсрэг зүг рүү алхчихаж гэнэ.
Энэ замаар машинууд бараг явдаггүй. Харин азаар хүүг мод бэлтгэх станцаас явж байсан нутгийн нэгэн иргэн анзаарчээ. Энэ үеэр гадаа 30-35 градусын хүйтэн байлаа.
Хүүг олох үед тэрбээр гурав орчим километр замыг туулаад байжээ. Маргааш нь хүү халуурч, гэрээр эмчлүүлэхээс өөр аргагүй болсон гэнэ. Аврагчид хүүгийн эцгийн энэ сарын 22-ны өдрөөс хойш хайж байгаа юм. Харамсалтай нь голын урсгал хэт ширүүн тул эрлийн ажиллагаа явуулахад саадтай байгаа гэнэ.
Эх сурвалж: versiya.info
4 comments
ЯМАР ӨРӨВДМӨӨР ЮМ БЭ.
Хуухдийг бурхан харж байдаг
БААТАР ХҮҮ ЮМ АА, БУРХАН ӨРШӨӨГ
Yamar nugel hilents ve??? Tesgim huitend zagasaar yuugaa hiideg bna aa. Nyalh amitan araas ni orvol yaana aa!!!