АН-ын иргэдийн төлөөлөгчийн амь насанд халджээ

2018-12-25 11:20
police

Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны 12-р сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алджээ. Хэрэг шөнийн 03-04 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Талийгаач Б нь 40 орчим насны, АН-аас 2016 оноос Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байхад нь тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нь таван хүний хамт гэрт нь иржээ. Улмаар хоорондоо маргаж МАН-аас сонгогдсон Сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нарын 5 хүн талийгаач Б-г эхнэрийнх нь хамт зодож танхайрчээ.

Б нь тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Талийгаач Б-гийн эхнэр нь мөн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан гэж эх сурвалж бидэнд мэдээллэв. Хүн амины ноцтой эл хэргийг одоо Булган аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Эх сурвалж: zarig.mn