Боловсрол

Их бүтээн байгуулалтын компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

Нийслэлийн 55 дугаар тусгай дунд сургуулийн сурагчдын шинэ жилийн сүлд модны баяр боллоо. Сургуулийн захирал Ч. Ганбилэг ”Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтах ондоо эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөн” үг хэлж шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээв.

Баяр дээр “ Мавангүй “ ХХК -ний ерөнхий захирал Г. Ганчимэг, “ Есөн үе “ ХХК, “ Сод хангарьд “ ХХК -ний төлөөллүүд ирж 250 сурагчдад 5 сая төгрөгний бэлэг гардуулж сурагчдыг баярлуулаа. Тэд үндэсний чанартай бүтээгдэхүүнийг хүүхдийн насыг харгалзан бэлдсэнээс гадна хүүхэд бүрт утааны маск дагалдуулан өгсөн нь утаатай хүйтний улиралд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалсан их ач холбогдолтой ажил боллоо. Дашрамд хэлэхэд эдгээр компаниуд энэ үйл ажиллагааг 3 дахь жилдээ хийж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн хийх юм.
Энэ үеэр Отгонтэнгэр их сургуулийн хууль зүйн ангийн оюутнууд шилдэг 40-н сурагчдад гарын бэлэг гардуулж, Гэрэлт нийгэмлэгийн найзуудын групп, АШУҮИС-ийн 620-р хэсгийн оюутнууд зорилтод бүлгийн сурагчдад гэнэтийн бэлэг барилаа.

Хүүхдийн төлөө сайн сайхан үйлс хийж тэдэнд эрч хүч урам зориг хайрласан “Мавангүй”, “Есөн үе“, “Сод хангарьд“ компаний хамт олон болон бусад хувь хүн, байгууллагуудад сургуулийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс талархал илэрхийлье.

48415505_2183351718546049_3763086702206255104_n Их бүтээн байгуулалтын компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

IMG_8188-1024x683 Их бүтээн байгуулалтын компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close