Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны 12-р сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алджээ. Хэрэг шөнийн 03-04 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Талийгаач Б нь 40 орчим насны, АН-аас 2016 оноос Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байхад нь тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нь таван хүний хамт гэрт нь иржээ. Улмаар хоорондоо маргаж МАН-аас сонгогдсон Сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нарын 5 хүн талийгаач Б-г эхнэрийнх нь хамт зодож танхайрчээ.
Б нь тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Талийгаач Б-гийн эхнэр нь мөн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан гэж эх сурвалж бидэнд мэдээллэв. Хүн амины ноцтой эл хэргийг одоо Булган аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Эх сурвалж: zarig.mn
3 comments
өө пизду энэ лалрын намууд орон нутгийн хулгайч нарын толгойг илэхээ болиоч ээ
Iim yumnuudad hamgiin hatuu tseerlel uzuuleh heregtei!
МАН ын хамгийн том дарга нар байнга хүчирхийлэлд уриалаад байхаар доод шатны мангарууд нь жинхэнээсээ хүн алж эхэлж байна даа