БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Тодруулбал, дээрх албан тушаалтнууд өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр уг хэрэгт холбогдуулан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг цагдан хорисон тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Тэгвэл Г.Нямдавааг цагдан хориогүй, харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.