Өмнөд Солонгос Улсын Засгийн газраас нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 8.350 вон болж нэмэгдүүлэхээр болжээ.
Ингэснээр нэг ажилтан цагт 7.530 воны хөдөлмөрийн хөлс авдаг байсан бол 10.9 хувиар нэмэгдэж 8.350 вон авах болсон нь нэг ажилчин долоо хоногт 40 цаг ажиллаад, сард хамгийн багадаа 1.745.150 вон буюу монгол мөнгөөр 3.500.000 орчим төгрөг авахаар болж байна. Энэ нь цагаачдын хууль ёсны цагийн хөлс 8 000 гаруй воноос давсан анхны тохиолдол юм. Гэвч зарим хүмүүс үүнийг хангалттай гэж үзэхгүй байгаа бөгөөд үүнийг дагаад олон шүүмжлэлүүд гарч байгаа аж.
Тус улсын Засгийн газар 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16.4 хувиар нэмэгдүүлж байсан ба сүүлийн 2 жилд нийтдээ 27 хувиар нэмжээ.
Хэрвээ ажил олгогч хууль зөрчвөл 3 хүртэл жил хоригдох ял болон 20 сая хүртэлх воны торгууль ногдуулах юм байна.