Өнгөрсөн мягмар (2018.12.18) УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийн хурал зарлаж “48 цагийн дотор Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй бол түүнийг огцруулах бичгийг УИХ-ын гишүүнийхээ бланк дээр үйлдэж, гишүүдээр гарын үсэг зуруулах ажлыг эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн.
Түүнийг огцруулах шалтгаанаа Н.Номтойбаяр:
-У.Хүрэлсүхийн Засгийн газар бол ЖДҮ-чдийн Засгийн газар болж. Ерөнхий сайд өөрөө ч ЖДҮХС-гаас зээл авсан болох нь нотлогдсон хэмээн тайлбарлаж, нотлох баримтуудыг хэвлэл мэдээлийнхэнд тараасан байгаа.
Баримтад 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ухнаагийн Хүрэлсүх өөрийнхөө төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын нэрээр “Жаргалант мах импекс” компанийн нэр дээр 1 тэрбум 326 сая төгрөгийн зээлийг авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Үүний дараа 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, 2017 оны наймдугаар сард 236 сая төгрөгийг ЖДҮ-ийн сангаас авсан мэдээллүүд багтаж байв.
Мөн Ухнаагийн Хүрэлсүх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.7 тэрбум төгрөгийн хадгаламж, 2 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, олон зуун саяар үнэлэгдэх авто машин, мотоцикл, мөн Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт байгаа өндөр зэрэглэлийн амралтын газар гэх мэт энэ олон тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авсан бэ гэдгээ тайлбарлах цаг нь бас болчихоод байна гэж бас хэлсэн байгаа.
Тиймээс У.Хүрэлсүхийг Засгийн газрын тухайн хуулийн 22 дахь заалтыг үндэслээд өөрөө огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Хэрвээ өөрөө өргөдлөө өгөхгүй бол ЖДҮ-ийн сантай холбогдуулж, энэ баримтыг үндэслэл болгоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлтийг УИХ-д дахин өргөн барина. Би өөрийнхөө бланк дээр өргөн барина хэмээн Н.Номтойбаяр мэдэгдсэн.
Үүнээс хойш 48 цаг өнгөрсөн боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн тайлбар хэлээгүй байгаа юм. Тиймээс түүнийг огцруулах ажлаа Н.Номтойбаяр эхлүүлжээ. Үйл явцын мэдээллийг тэр даваа гаригт өгөх гэнэ.
Ингэснээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах хоёр дахь ажиллагаа эхэлж байна. Эхний удаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн бланк дээр эхэлсэн түүнийг огцруулах санал ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан ЖДҮ-чин гишүүдийн дэмжлэгтэйгээр бүтэлгүйтсэн.
Энэ удаа Ерөнхий сайдын өөрийнх нь хамаарал бүхий компани ЖДҮ-гээс зээл авч, жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг боомилсон нь тогтоогдоод байгаа юм.
Updown
3 comments
Hurelsuhee hatuu argaar uzehgui bol ingeed novshirood baina. Putin shig l bail daa.
Хаха. Энэ Хүрэлсүх мэтээс бараг Ми нь дээр юм шиг санагдаад явчихлаа шүү
Nomgyigunig er n yah geed l bnadaa