“Hyundai” автомашины компани нь анх удаагаа хурууны хээгээр хаалга нээгддэг, мөн машин асч, унтардаг технологи бий болгожээ.
2019 оны 1 дүгээр улиралд Хятадын зах зээлд шинээр гаргах Санта Фэ автомашинд уг технологийг суурилуулах аж. Уг технологийн систем нь 50 мянгад нэг удаа алдах магадлалтай юм байна.
Хурууны хээ мэдрэх төхөөрөмж нь зөвхөн жолоочийн хурааны хээг танихаас гадна урьдчилан хурууны хээгээ таниулсан зорчигчид хүртэл ашиглах боломжтойгоороо давуу талтай гэнэ.