Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ҮАБ-ын асуудлаар Ерөнхийлөгч мэдээлэл хийхээр төлөвлөсөн УИХ-ын чуулган хойшиллоо – updown.mn

ҮАБ-ын асуудлаар Ерөнхийлөгч мэдээлэл хийхээр төлөвлөсөн УИХ-ын чуулган хойшиллоо

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр уламжлал ёсоор 10.00 цагт товлогдсон ч  хуралдсангүй. Өнөөдөр 34 гишүүн чуулганы хуралдаандаа иржээ. Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод чуулганы таван удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны гурван удаагийн  хуралдаан хойшлогдоод байгаа юм.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдэгдээд ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон УИХ-дахь МАН-ын  бүлгийн даргад анхааруулжээ.

Чуулганы өчигдөр, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 18 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүдийг чөлөөлөх зэрэг дээр дурдсан асуудлуудаас гадна Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайдад хандаж тавьсан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”, мөн “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэд олон нийтийн эрх ашигтай холбоотой асуулгын хариуг сонсохоор хуваарьт тусгагдсан учраас Ерөнхий сайд энэ талаар анхаарч, танхимын гишүүдээ нэгдсэн хуралдаанд оролцуулж гишүүдийн асуулга, асуултад хариу өгөх боломж бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг тэрбээр тодотголоо.

Түүнчлэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөгдсөн байв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн