Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газраас битүүмжиллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэгдэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны бүрэлдэхүүн шалгалт оруулж битүүмжилсэн байна. Түүнчлэн уг шалгалтын бүрэлдэхүүнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн багтаж байгаа гэх мэдээлэл байна.

Дөнгөж сая авсан мэдээллээр, прокурорын зөвшөөрлөөр ийнхүү санхүүгийн шалгалт оруулж байгаа гэх ба өнгөрдөг шөнө холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулж болзошгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авч “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгалт оруулаад байгаа аж.

ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байдаг. Мөн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг гэх “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байдаг.

By updown.mn

Мэдээний админ

8 thoughts on ““Капитал” банкны төв байрыг битүүмжиллээ”
  1. Банкны байрыг битүүмжилсэн зүйл огт байхгүй!! Та нар худлаа мэдээлэл тарааж байж өөрсдөө асуудалд оров

  2. банкны байрыг битүүмжилсэн зүйл огт байхгүй шдээ банк хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа

    1. Зүйл байхгүй гэнэ үү, энэ одоо нээг их гоё ярьж байгаа ухаантай юм байхдаа.

    1. Малаа банк дампууруулах цуу яриа тараасан гэж эрүүгийн хэрэгтэн боловоо. Урт хэл хүзүү орооноо гэж. Бороонд хорогдож байгаа хүмүүсийн тухай сонсож байгаагүй мал даа яг чи.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн