Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ. Хүсэлтдээ нийслэлийн төсвийг батлуулсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх тухайгаа бичсэн байсан юм.

Ийнхүү дурдсан хугацаандаа өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд ажлаа хүлээлгэн өгсөн байна.

By updown

One thought on “Хотын дарга С.Батболд өнөөдөр ажлаа өгөв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн