Хотын дарга С.Батболд өнөөдөр ажлаа өгөв

2018-12-10 16:54
batbold

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ. Хүсэлтдээ нийслэлийн төсвийг батлуулсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх тухайгаа бичсэн байсан юм.

Ийнхүү дурдсан хугацаандаа өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд ажлаа хүлээлгэн өгсөн байна.

1 сэтгэгдэлтэй

  • санаа нь зовсон иргэн

    2018-12-10 20:28 at 20:28

    иЙМ УЛСААС ЭРГҮҮ МАЛ ШИГ ЮМНУУД СУРГАМЖ АВДАГ БОЛООСОЙ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй