Си Жиньпин, Хятадын алдартай дуучин бүсгүйн хайрын түүх

Хятад улс өрнөдийнхний хувьд удаан хугацааны турш хаалттай, оньсого мэт тааварлашгүй улс байж ирсэн билээ. Тиймдээ ч төрийн тэргүүнүүдийнх нь гэргий нар олны нүднээс далд байдаг байсан. Хаа нэгтээ гарч ирсэн ч тэд ямар нэгэн ярилцлага өгнө гэж байхгүй, тун даруухан хувцасладаг байсан тул хэний ч анхаарлыг татаж байсангүй.

Харин энэ бүгдийг нөхөр Си Жиньпиний гэргий Пэн Лиюань хэмээх бүх ард түмний хайртай дуучин амархан өөрчилж, “Хятадын нэрийн хуудас” болж чадсан билээ. Багаасаа дуулах авьяастай охиноо анзаарсан эцэг эхийнхээ заавраар Пэн Лиюань хөгжмийн боловсрол эзэмшжээ.

Пэн Лиюань залуудаа

Түүний цээл нарийхан хоолой үнэхээр олны анхаарлыг татаж, дуучин бүсгүйг янз бүрийн арга хэмжээнд урих болжээ. Харин Лиюань армийн жүжигчний карьерт л анхаарч, Хятадын армид элсэн Шаньдуны цэргийн тойргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин болсон байна. Энэ сонголт нь ч зөв байжээ. Учир нь армийн дуучид тус улсын аль сайн гэсэн тайзан дээр тоглодог байв. Пэн Лиюань ч амархан амжилт, алдар нэрд хүрч, түүний оролцохгүй баярын тоглолт гэж үгүй болжээ.

Түүний амьдрал бүхэлдээ тоглолт, аялан тоглолт гэж явсаар хувийн амьдралаа бодох цаг зав гарсангүй. Гэвч энэ талаар бодохгүй бол оройтчих гээд байлаа. Ингээд Пэн Лиюаний найзууд санаачилгыг гартаа авч, түүнийг Сямэнь хэмээх тэнгисийн эргийн жижигхэн хотын орлогч дарга Си Жиньпинтэй танилцуулахаар болжээ. Анхандаа Пэн Лиюань түүнтэй уулзахаас татгалзаж байсан боловч найзуудынхаа ятгалгад автаж, “ер бусын тэр залуу”-г өөр нүдээр харахаар шийджээ.

Бүсгүй ч болзоондоо онцгойлон нэг их бэлдэж сүйд бололгүй, цэргийн дүрэм хувцастайгаа хүрч ирсэн байна. Харин Си Жиньпин уулзалтынхаа үеэр яриагаараа бүсгүйн анхаарлыг татаж, ерөнхийдөө хоёр биедээ таалагджээ. Си Жиньпин “40 минутын дараа л энэ миний ирээдүйн эхнэр байна даа гэж ойлгосон” гэж ярьсан бол Пэн Лиюань энэхүү болзооныхоо талаар өөрийнхөө дурсамж номонд “Миний зүрх түг түгхийн цохилт, надад тохирох төгс эр хүн энэ мөн юм биш үү гэж бодсон” гэж бичсэн байдаг.

Энэ болзооныхоо дараа тэд танил хэвээрээ хэсэгтээ явжээ. Учир нь тэд өөр өөр хотод амьдардгаас гадна хоёулаа маш завгүй байсан учраас утсаар л ярьж, хаа нэг л уулзалддаг байжээ. Жилийн дараа тэд гэрлэхээр шийдсэн байна. Тэд өргөн дэлгэр найр хурим ч хийсэнгүй. Гэрлэлтээ батлуулаад л, хуримын зургаа авахуулаад л найзууд болон Си Жиньпиний ажлын газрынханд “Оройн 7 цагт бүгд цуглараарай. Цайллагатай” хэмээн уриалга тарааж гэнэ.

Зочид ч хуримын энэ урилгыг хүлээн аваад жинхэнэ цочирдолд орсон гэдэг. Учир нь Си Жиньпин тухайн үедээ маш алдартай, ард түмэн дунд “Цээнэ цэцгийн гүнж” хэмээгддэг Пэн Лиюань хэмээх сайхан бүсгүйтэй гэрлэсэн нь үнэхээр гайхшируулсан гэдэг.

Мэдээж хуримын дараа залуу хосууд аз жаргалын бүтэн нэг сарыг мэдэрч чадсангүй. Бал сарын ердөө дөрөвхөн хоногийг хамтдаа өнгөрүүлжээ. Үүний дараа Пэн Лиюань дахиад л концерт, аялан тоглолтоор явж, гэртээ байхаасаа илүүтэй Бээжинд л ихэнх цагаа өнгөрөөж байв. Харин нөхөр нь үүнийг ойлгож, маш тэвчээртэй хандсан тулдаа энэ гэр бүл салж сарнилгүй өдий хүрчээ. 1992 онд тэднийх охинтой болж, түүндээ Си Минцэ хэмээх нэр хайрласан байна.

Охин Си Минцэ

Тэд ингэж л амьдарч иржээ. Пэн Лиюань улс орондоо болон гадаадын орнуудаар аялан тоглолтоо хийсээр, армид хошууч генерал цолтой болтлоо алба хаасан аж.

Си Жиньпин энэ үеэр ч цагийг хий дэмий өнгөрүүлсэнгүй. Албан тушаал ахин дэвшиж, хэд хэдэн алба сольж, хотод очжээ. Түүний улс төрийн карьер гайхалтай амжилттай байж, 2007 онд улсын дээд удирдах албан тушаалд дэвших гол хүний нэг болсон аж. Ингээд таван жилийн дараа төрийн тэргүүнээр тодорсон юм. Гэвч тэрбээр төрийн өндөр албан тушаал хаших болсонтой холбоотойгоор гэргий нь тайзан дээр дуулах нь зохисгүй болж иржээ. Үүнийг маш сайн ойлгосон Пэн Лиюань тайзаа орхиж, нөхөртөө хамаг анхаарлаа хандуулахаар шийджээ.

2012 оны намар тааварлаж байсанчлан Си Жиньпин Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болж, ирэх хавар нь БНХАУ-ын дарга боллоо.

Орост хийсэн анхны айлчлал. 2013 он

Орост айлчлах үеэрээ Пэн Лиюань тоглолтод А.Александровын чуулган оркестр, хооротой дуулж байсан аж.

Хэрвээ Хятадын удирдагчид гадаад дахь айлчлалаараа европ стандартын костюм өмсөж, зангиа зүүдэг байсан бол өдгөө Пэн Лиюаний санаачилгаар айлчлалд европ стилийг Хятадын үндэсний хувцасны элементтэй төгс хослуулсан хувцас зохион бүтээж өмсдөг болжээ.

Амстердамд хааны ордны хүлээн авалт болоход БНХАУ-ын удирдагч болон түүний гэргий Хятадын уламжлалт хувцсаараа гангарсан нь үнэхээр гайхшируулсан тохиолдол болж байлаа. Сүүлд нь энэ уламжлалаа давтах болсон нь энэ.

2014 оны арваннэгдүгээр  сард Бээжин Ази Номхон далайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг гэргий нарынх нь хамт хүлээн авсан. Энэхүү арга хэмжээнд эзэн орон уламжлалын дагуу зочдод үндэсний хэв шинжийг нь агуулсан тусгай хувцас бэлтгэдэг. Пэн Лиюань энэ ажилд дуртайяа оролцож, хувцасны хэв загвар, өнгийг нь сонгосон гэдэг.

Дээд хэмжээний уулзалт


Пэн Лиюань тайзан дээр олон арван жил ажилласан болохоор нийгэмд өөртөө итгэлтэй байх, дэгжин харагдах, хувцсаа зөв сонгох зэрэг ухааныг маш сайн эзэмшсэн юм. Энэ чанар нь ч тэргүүн хатагтайд тун их хэрэг болдог.

Пэн Лиюаний ажил хэрэгч, юмны хэв донжийг олж чаддаг чанар хилийн чанадад Хятадын имижийг бэхжүүлэхэд тус болж, энэ улсыг илүү “хүнлэг” талаас нь харуулж чаддаг.

Испанид хийсэн айлчлалын үеэр. 2018 оны 11 дүгээр сар

Эх сурвалж: https://kulturologia.ru/blogs/031218/41490/

14 thoughts on “Си Жиньпин, Хятадын алдартай дуучин бүсгүйн хайрын түүх

  1. зочин 2018-12-05 12:15 at 12:15

    хятад улсыг дэлхийд нэр хүндтэй болоход үнэхээр тэргүүн хадагтай нөлөөлсөн хятадын авгай нар гэж шаахай өмдтэй пааргар юмнууд байдаг басйан даа

    Хариулах
  2. mngl 2018-12-05 13:02 at 13:02

    zaluudaa olon erchuudiin setgeliig ezemdee biz

    Хариулах
  3. зочин 2018-12-05 13:25 at 13:25

    сайхан эмэгтэй байна нийгэм орчин цаг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн амьдарч байгаа бахархалтай сайхан эмэгтэй байна

    Хариулах
  4. ө 2018-12-05 13:28 at 13:28

    залуугийнх нь аз жаргал нүүрнээс нь арилж дээ

    Хариулах
  5. Гайхалтай бүсгүй 2018-12-05 15:33 at 15:33

    жижигхэн хотын орлогч дарга байхад нь улс даяар алдэршсэн цээнийн цэцгэн гүнж бүсгүй түүнийг тоож суусан нь гайхалтай. Доод зиндаанд байхад нь авч суугаад дээд зиндаад гархад нь хамт байх… үнэхээр гайхалтай

    Хариулах
  6. Гайхалтай бүсгүй! 2018-12-05 15:33 at 15:33

    жижигхэн хотын орлогч дарга байхад нь улс даяар алдэршсэн цээнийн цэцгэн гүнж бүсгүй түүнийг тоож суусан нь гайхалтай. Доод зиндаанд байхад нь авч суугаад дээд зиндаад гархад нь хамт байх… үнэхээр гайхалтай

    Хариулах
    1. Зочин 2019-08-26 12:51 at 12:51

      Си Жиньпин доод зиндааны хvн бишээ. Эцэг нь Мао-гийн veийн терийн хvн байсан

      Хариулах
  7. Нэргүй 2018-12-05 15:37 at 15:37

    манай орос эмэгтэй юу хийгээд байна даа

    Хариулах
  8. Нэргүй 2018-12-05 15:38 at 15:38

    гайхалтай хатагтай байна.

    Хариулах
  9. Нэргүй 2018-12-05 18:48 at 18:48

    Дэлхийн алдартай улс төрчид трмчууд баячууд дандаа голдуу охидтой бдг. Охинтой аыл баяааан гэж үнэн үг шүү

    Хариулах
  10. мх 2018-12-06 10:22 at 10:22

    Ийм цэгцтэй даруу бөгөөд эрхэм хүмүүс аятайхан сэтгэгдэл төрүүлдэг

    Хариулах
  11. Нэргүй 2018-12-07 18:51 at 18:51

    хужаа нарын дарангуйлах сэтгэхуй хэзээ нэг арилах бол

    Хариулах
  12. Нэргүй 2018-12-07 18:52 at 18:52

    хужаа нар хэзээ нэг боловсон, соёлч, шударга, еревч,нинжин сэтгэлтэй хуний эрхийг дээдэлсэн ардчилсан улс болох вэ

    Хариулах
  13. ар 2019-08-29 15:05 at 15:05

    хайртай шүү аугаа их удирдагч болон тэргүүн хатагтай нартаа. Үхэрнүүд баасандаа хутгалдахаас өөр ажилгүй

    Хариулах

Гайхалтай бүсгүй!-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн