УИХ-ын гишүүн Л.Болдод улс төрийн хариуцлага тооцсон АН-ын удирдлагуудын шийдвэрийг доромжлол хэмээн үзэж тэрээр өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухайгаа мэдэгдсэн. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр тайлбар өгч, түүнийг бүлгээс гарах боломжгүй гэсэн. Гэхдээ хэрэв Л.Болд гишүүн намын гишүүнчлэлээс гарч, нам бус болсон тохиолдолд бүлэг тарах эрсдэлтэй гэж ярисан.
Тэгвэл бүлэг тарах эрсдэл үүслээ. Учир нь Л.Болд гишүүн өнөөдөр (2018.12.04) АН-ын даргад намын гишүүнчлэлээс татгалзаж өргөдөл гаргасан байна. Ингэхдээ АН-д бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл гэсэн хугацааг тодотгов. Тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг хууль бус тайлбар хийсэн гэж үзэж байгаагаа уг өргөдөлдөө дурьджээ. Хэрэв энэ хүсэлтийг С.Эрдэнэ дарга нь зөвшөөрөх юм бол УИХ сул хоёр гишүүнтэй болж, улмаар УИХ дахь АН-ын бүлэг тарах нь ээ.