Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.12.04) өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр бүхий сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Ерөнхийлөгч уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн юм.