Зэвсэгт хүчнийн 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт хийж байх явцад гар гранат дэлбэрсэн харамсалтай явдал өнгөрөгч лхагва гаригт гарсан. Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, найман цэрэг хүнд, хөнгөн бэртэл авсан юм. Дэлбэрэлт Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн Очиртолгой гэх газарт болсон билээ.
Эдгээр шархадсан цэргийн алба хаагчийн биеийн байдал сайжирч эхэлсэн байна. Өчигдөр (2017.04.12) орой 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарчээ. Харин өнөөдөр 11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын 3, нийт 6 цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна. Мөн яаралтай хагалгаа хийлгэж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлжээ.