Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 51 цэгт 80 гаруй камер суурилуулж хяналт тавьдаг байна. Уг камерын тусламжтай хүн амины ноцтой гэмт хэрэг илрүүлжээ.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантад байрлах гутал засварын газарт өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 6-ны хооронд иргэн Н гадны нөлөөтэй амиа алдаж цогцсыг голоор нь нугалж шуудайд хийсэн байдалтай олдсон юм.
Энэ хэргийг иргэн Э гэгч үйлдсэнийг ирүүлэн шалгаж байгаа юм байна. Цагдаагийн алба хаагчдын мэдээлж буйгаар камерын хяналт, иргэдийн мэдээллийн тусламжтай гэмт хэрэг буурах болсон байна. Энэ оны нэгдүгээр улиралд гэмт хэрэг 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ.