ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдийн жагсаалт уртсаж байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгууль энгийн бизнес эрхлэгчид, ард түмнийг туйлдуулж байгаа төрийн нэр барьсан “дээрэмчин” улс төрчдөд тун халгаатай байх шинж ажиглагдаж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн жагсаалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын нэр ч орж иржээ. Энэ тухай мэдээ олон нийтийн сүлжээнд дэлгэгдээд байна.

 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн тоог Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийнхэн нэлээн тэлж байгаа. Ерөнхийлөгч энэ мэдээллийг нэлээн эмзэг хүлээн авч, өөрийн хоёр зөвлөхөө үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна. Үүнээс гадна түүний Хэвлэл мэдээллийн албаны дарга өчигдөр (2018.11.15) ажлаа хүлээлгэж өгсөн. Тэд цөм ЖДҮХС-аас тэрбумаар тоологдох хэмжээний зээл авсан нь нотлогдсон. Харин энэ удаа Тамгын газрын дарга З.Энхболдын баримт дэлгэгджээ. З.Энхболд дарга аа! Та бас ЖДҮХС-гаас зээл авсан уу. Энэ мэдээлэл үнэн үү. Шударга бус зөвлөх, Хэвлэлийн албаны дарга аа үүрэгт ажлаас нь чөлөөлөх зориг гаргасан ЕТГ-ын дарга Та үүнд энэ мэдээлэлд хариу өгнө үү.

By updown.mn

Мэдээний админ

6 thoughts on “З.Энхболд дарга аа! ЖДҮХС-гаас хөрөнгө хумсалсан чинь үнэн үү?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн