Ч.Ганжавхлан: Баянхошуунд байгаа төвөөс 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барина

Лантуун дохио ТББ-аас Баянхошууны Зүүн салаанд “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын цогцолборыг байгуулсан. Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төвийн дараагийн салбар Улаанбаатар хотын зүүн захын хязгаарт буюу Улиастай, Шар хадны эцэст байгуулагдахаар болсныг Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр “Лантуун дохио ТББ Улаанбаатар хотын зүүн захын хязгаарт буюу Улиастай, Шар хадны эцэст “Ид шидийн орон 2” төвийг барихаар шийдсээн. Тэр газраар би л хувьдаа 4 жил дараалан өвлийн өвгөн болж хэсэж билээ. Нярайн эмч Гантулгыг дагуулан хамгийн хэцүү орхигдсон айлуудаар явдаг юм.

Өнгөрсөн жил явахад тухайн хэсэг улам л тэлж аймшигт дүр төрхүүд, нүд хальтрам зураглалууд улам ихэссэн байлаа. Настай хөгшинд харуулаад үлдээсэн 3 настай хүүхэд нь гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь цасан дундаас хуруу нь цухуйж байсныг олсон гэж тэр эмч надад ярьж билээ. Бахардам бачуурам ийм мэдээнүүд үргэлж нүүр номонд мэдэгдэхгүй.

Бид дэмий гансраад суух биш яг тэр газар одоо Баянхошуунд байгаа төвөөс даруй 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барих гэж байна. Нийт төсвийн тэн хагас буюу тал санхүүжилтийг Монголын нэг үндэсний байгууллага гаргахаар болж байна. Маргааш үдээс өмнө тэр баярыг ёслон батлах гэж байна. Үүнийг л хоншоор бас нийгмийн хариуцлага гэнэ дээ. Өмнө нь 1000, 1000 төгрөгөөр ард түмэн цуглуулж байсан үйл явцын тэн хагасыг нь үндэсний корпораци шийдээд өгчихлөө. Орилох уу, үсэрч дэвхцэх уу яах уу бүү мэд” гэсэн байна.

One thought on “Ч.Ганжавхлан: Баянхошуунд байгаа төвөөс 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барина

  1. Zoljargal 2018-11-15 09:30 at 09:30

    Mundag zaluu shuu baharhaj b uuniig mongol baharhal gehgui yum bol uur yug heleh ve ulam ulam amjiltiig husie

    Хариулах

Zoljargal-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн