ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийнЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлээд байна. Аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас “Цахим орчныг зөв болгоё” давалгааг /challenge/ эхлүүлээд байна.
Давалгаанд өөрийн цахим хаяг дээрх зургаа “цахим орчныг зөв болгоё” фрэймээр солих, хуурамч, албан бус нотлогдоогүй, ёс бус мэдээллийг бусдад түгээхгүй байх, тус аяны хүрээнд хийгдсэн мэдээллийн бүх контентуудыг шэйр хийж найзууддаа түгээх, давалгаанд өөрийн 5 найзаа уриалж бичлэг хийн “Зөв залуус” фэйсбүүк группд байрлуулах зэргээр оролцох юм байна. Өнөөдрийн байдлаар уг давлагаанд урлаг соёл, спорт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд идэвхтэй нэгдээд байна.
Та бүхнийг “Цахим орчныг зөв болгоё” давалгаанд нэгдэхийг УРИАЛЖ БАЙНА. Та цахим орчинд зөв зохистой хэрэглээг дэмжснээрээ хүүхэд залуучууд, найз нөхөддөө зөв цахимхэрэглээний ойлголтуудыг өгөх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эерэг зөв орчинг өөртөө болон бусдад бүрдүүлж чадах юм.
Эх сурвалж: ЦЕГ – Урьдчилан сэргийлэх хэлтэс
1 comment
Больдоо шүүмжлүүлж байгаа улс төрчид цахим хэрэглээг хянаад байгаа шүү дээ