Ж.Энхбаяр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж шалгуулна гэжээ

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагасан УИХ-ын гишүүд “кнопны шагнал”-аа хүртсэн нь өдөр ирэх бүрт тодорхой болж байх шиг. Жижиг дундаас зээл авсан гишүүдийн тоо улам нэмэгдэж, цаана нь үлдэж байгаа 28 Төрийн тусгай санг шалгавал “Хүрээний бузрыг ухвал далай” болох шиг байна. Жижиг дундаас зээл авсан гишүүд дотроос “Газар капитал партнерс” ББСБ-тай, хамгийн их хөрөнгөтэй гишүүний нэгд тооцогддог УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээл авсан нь олон хүнийг гайхашруулсан.

Монгол улсын Ерөнхий сайд болох боломжтой, 4 тэрбум 253 сая төгрөгийн жилийн орлоготой, банкин дахь дансандаа 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай энэ ирээдүйтэй залуу өөрийн ирээдүйг Жижиг дундын 950-хан (хөрөнгөтэй нь харьцуулбал өчүүхэн мөнгө) сая төгрөгөөр сольж орхисон.

Тэрээр хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл дээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулна. Үнэн мөнөө олж эргэж ирнэ гэж хэлжээ.

Эх сурвалж: livetv.mn

3 thoughts on “Ж.Энхбаяр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж шалгуулна гэжээ

  1. Нэргүй 2018-11-14 12:17 at 12:17

    Kakakakaa

    Хариулах
  2. Иргэн 2018-11-14 14:10 at 14:10

    Шалгуул! Зеv! Бусад нь бас дагах хэрэгтэй!

    Хариулах
  3. Нэргүй 2018-11-14 14:34 at 14:34

    Shalguul

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн