МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээд ширүүн болж, тус нам дахь хатиг бээрүүд хагарч чи, би-дээ тулаад байгаа. Ямартаа авлигын хэргээр 30 хоног саатуулагдаж явсан ч дарга нарын хүнд хөнгөн цүнхийг хангалттай үүрч дүүрсэн хэмээн үнэлэгдэж шагналд нь шоронгийн бус парламентийн босгыг давчихаад байгаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хүртэл оодорч Шадар сайд руу чичлэн дайрсан гэнэ. Тэрбээр “Үргэлж бидний талд байж 60 тэрбумыг зохиомол хэрэг гэж хэлнэ” гэж амалчихаад Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын даргыг огцор гэж загналаа хэмээн Шадар сайд руу агсамнаж. Хариуд нь Ө.Энхтүвшин “Чам шиг юманд амлалт өгдөг нь би биш. Би Монгол төрийн тогтвортой байдлын төлөө байдаг хүн. Цаашид ч зарчмаасаа ухрахгүй” хэмээн амыг нь тагласан юм байх.
Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж, Т.Бадамжунайн зөвлөх төдийхнөөс гараагаа эхэлж, улмаар Архангай аймгийн Засаг даргын сэнтийд залран богинохон хугацаанд албан тушаалын шатаар өгсч явахдаа аавын хаалгыг татах шахаад эрхэм дээд “ах” нарынхаа буянаар ийнхүү өнөөдрийн түвшинд хүрснээ мань түшээ мартсан бололтой. Тэрбээр 30 хоног саатуулагдаж явснаа мартсан уу, эсвэл болох болохгүйг дарж хаацайлж болдог гэж ойлгосон уу, Шадар сайдыг тийнхүү 60 тэрбумыг зохиомол хэрэг гэж хэлсэнгүй хэмээн буруутгаж, хашгичсан байна.
Эх сурвалж: niigmiintoli.mn
2 comments
тэнэг л байна.гишүүн гуай.
Нусан таглаа Бэлтрэгэн Сүүлгүй чоно