Манай улс 1990-ээд оныг хүртэл нийгмийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дийлэнх нь халдварт өвчний гаралтыг бууруулах, орчны эрүүл ахуй, ариун цэврийн асуудал руу төвлөрч байсан. 2000 оноос хойш дэлхий нийт шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчин, хувь хүний амьдралын хэв маягаас голлон үүдэж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг болоод байгаа. 2016 онд Монгол Улсын хүн амын нас баралтын 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 15-20 орчим хувийг харьцангуй сэргийлж болох нас баралт эзэлж байна.