МАН-ЫН Удирдах зөвлөл өнөөдөр өглөөний 11.00 цагаас хойш хуралдаж, одоогоор түр завсарлаад байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх намын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг оруулсан аж. Тэрээр М.Энхболдыг УИХ-ын даргаас, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах асуудлыг сөхсөн гэх. Шалтгаан нь Засгийн газрын тусгай сангуудын асуудал “60 тэрбум”-аас улбаатай учраас гол бодлого барьж буй удирдлагын түвшний хүмүүстэй эхлээд хариуцлага тооцох тухай танилцуулсан байна.
Ямартай ч хурлаар хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурсан байна. Тэгэхээр Ерөнхий сайдын шийдвэрийг НИТХ-аар хэлэлцэж асуудлыг эцэслэх юм байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 18:00 цагаас үргэлжилнэ.
1 comment
dsd