МИАТ-ын нислэгийн зорчигч нас баржээ
2018-11-12 17:321min

Өнөөдөр (2018.11.12) Чингис хаан олон улсын буудалд 14.06 цагт буусан Бээжин-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн МИАТ компанийн нислэгийн зорчигч онгоцны хоолойгоор дамжин өнгөрөхдөө бие нь муудаж, нас баржээ. Хэргийн газарт Чингис хаан олон улсын нисэх буудлын Цагдаагийн хэлтэс ажилласан бөгөөд талийгаач иргэн ямар нэгэн гаднын нөлөөгүй нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Хэргийг тус хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.