УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр (2018.11.12) ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байгаагаа талаар мэдээлэл хийлээ.
Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн хэдийгээр нэг тойргийг төлөөлж сонгогддог ч гэсэн бүх ард түмний бүрэн эрхийг төлөөлдөг гэж би ойлгодог. Тийм учраас би энэ мэдэгдлийг хийж байна. ЖДҮ-ийг тойрсон шуугиан намжихгүй байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, МАН-ын түвшинд бид ямар ч бодитой алхам хийж чадахгүй байна.
Зөвхөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулснаар энэ асуудал намжих болов уу гэсэн хүлээлт манай удирдлагуудад байгаа юм болов уу гэж би хардаж байна. Энэ бол үүгээр зогсох ёсгүй юм гэж би хувьдаа үзэж байна. Яагаад энэ ЖДҮ-ийг тойрсон асуудлыг ярихгүй байна вэ, яагаад ЖДҮ-ийн асуудлыг МАН ярихгүй байна вэ. Яагаад намын дарга Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг хөндөж олон түмэнд мэдэгдэл хийхгүй байна вэ гэдэг нь өөрөө анхаарал татсан асуудал гэж би үзэж байна.
Тийм учраас би өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт би шаардлага хүргүүлж байна. Энэ ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудлаар нийгэмд үүсээд байгаа энэ бухимдлыг зогсооход тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзсэний улмаас би энэ зүйлийг хийж байна.
Ний нуугүй хэлэхэд нийгэмд ийм юм явагдаж байна. Намын даргатайгаа зөрчилдөж байна, Ерөнхий сайдтайгаа зөрчилдөж байна. Засгийн газраа унагах гэж байна. Намын даргын суудлаас нь авах гэж байна гэсэн. Би намын даргатай зөрчилдөөгүй. Намын даргатай сөргөлдөөгүй. Намын даргыг би шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн. Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, чуулган дээр би үгээ хэлсэн.
Яагаад гэвэл ҮАБ гэж энэ улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын манаа болсон Үндсэн хуулиар бүрэн эрх нь олгогдсон гурван хүн байгаа. Энэ гурван хүний ярьж байгаа, хэлж байгаа үйлдлийг би чуулган дээр ил тод ярьж шүүмжилсэн. Би ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл шүүмжлэл ил тод, нээлттэй байх тусмаа алдаа оноогоо засах боломж олгодог гэж боддог. Бид байгаа алдаа дутагдлыг зөв шүүмжилж, зөв хэлж байж, олон талаас нь шүүн тунгаан хэлж байж, алдаа оноогоо засах ёстой.
Харин тэр шүүмжлэлийг зөрчил дутагдал, атаа хорсол гэж хүлээж авна уу, алдаа оноогоо засах гэж байгаа эрүүл саруул ухаан гэж хүлээж авна уу гэдэг бол улс төрийн том зүтгэлтэн, тэр дундаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь улс төрийн ухааны цар хүрээ харуулах ёстой. Яагаад гэвэл энэ хүн өнөөдөр УИХ-ын чуулган дээр болон МАН-ын УИХ дахь бүлгийн хурал дээр хэд хэдэн удаа болчимгүй үйлдлүүдийг гаргаж ярьсан. Түүнийг нь удаа дараа хэлж сануулсаар байтал дахин дахин чуулган дээр ярьж байгаа учраас би чуулган дээр олон түмэнд ил тод хэлсэн. Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ард түмнээсээ дэмжлэг авна. УИХ-ыг тараана. Дараа нь Засгаа огцруулна, дараа нь өөрөө огцорно гэж. Ийм шат дарааллаар явахгүй ээ.
УИХ-ыг тараах эрх УИХ-аар байгуулсан Засгийн газарт байхгүй. Энэ Үндсэн хуулиар хориотой. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй хэдий ч шийдвэрийг нь УИХ гаргах ёстой гэдгийг Үндсэн хуульд заагаад өгсөн байдаг юм. Энэ хэлж байгаа ярьж байгаа, өөрийнхөө үйлдэл бүхнийг улс төрийн өндөр том албан тушаалтай хүн бол байнга бодож, санаж хэлж байх ёстой. Өнөөдөр энэ нийгэмд үүсээд байгаа ЖДҮ-тэй холбоотой нийгмийн энэ бухимдлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэх гэсэн оролдлого эхэлж байна уу гэж би хувьдаа хардаж байгаа. Тийм учраас би энэ шаардлагыг би хүргүүлж байгаа.
Өнөөдөр ажиглаж байхад сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр над руу дайрах, давшилах юм олонтаа гарч байна. Зохион байгуулалттайгаар элдэв долоон зураг хөрөг тавьж байна. Энэ бүхнээс айгаад байх юм байхгүй. Олон түмэнд хандаж хэлэхэд тендер, концесс гээд элдэв долоон мөнгө санхүүтэй холбогдсон асуудлаар ямар нэгэн булхай хийсэн зүйл надад байхгүй. Үүнийг би төрийн нэрийн өмнөөс, УИХ-ын гишүүний нэрийн өмнөөс олон түмэндээ би хариуцлагатай хэлнэ. Энэ дотор ийм бусармаг асуудал байгаа учраас эднийг би хуулийн хүрээнд зөв зохистой шийдэх тал дээр нь ард түмэнтэйгээ, УИХ-ын гишүүдтэйгээ нийлж энэ дээр тууштай зарчим баримталж ажиллана гэсэн бодолтой байгаа.
Ингэхгүй бол бид өнөөдөр тодорхой арга хэмжээ авч чадахгүй нь. Явж явж, магадгүй сүүлдээ энэ пиарыг харахад хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ Д.Хаянхярваа ЖДҮ-тэй холбогдсон хүмүүсийг хаацайлаад хамгаалаад явж байгаа юм байна гэдэг юмыг үлдээгээд энэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, У.Хүрэлсүхэд хариуцлага тооцох гэхээр үүнийг, ЖДҮ-ийг Д.Хаянхярваа хаацайлаад болохгүй байна гэдэг юм газар авч ярьж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 29 хүн гарын үсэг зураад У.Хүрэлсүхийг огцруулах гэж байна гэдэг худлаа цуурхал тарааж байна. Ард түмэн 2016 онд биднийг УИХ-аа тарааж тогло, Засаг төрөө бусниулж тогло гэж сонгоогүй. Биднийг тамирдсан шударга ёсыг сэргээ, ядарсан ард түмэндээ тусла, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, хийх ёстой юмаа шударга ёсны хүрээнд зарчимтай хий гэж сонгосон. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ч гэсэн тэгж л сонгосон. Шударга ёсыг тогтоо, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл, ард түмнийхээ аж амьдралд нэмэр хандив бол гэж ийм зорилгоор бид байгуулж өгсөн. Тийм учраас энэ Засгийн газраас бид тэрийг л шаардана.
Энэ зарчмыг би шаардана гэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Энд байгаа шаардлага хэвлэл дээр гарах байх. УИХ дарга М.Энхболдод МАН Ерөнхий сайд намын дарга Хүрэлсүхэд гэсэн шаардах хуудас байгаа. Уг шаардагын гол санаа нь бол ЖДҮ-ээс заал авсан хүмүүст шат шатанд нь хариуцлага тооцохыг шаардаж УИХ-аас есзүй нь хороогоор оруулахыг шаардаж байна. ЖДҮ-тэй холбогдсон нэх бүхий албан тушаалтнуудыг есзүй нь хороонд оруулж хариуцлага тооцох хэрэгтэй. ЖДҮ-ээс заал авсан н хүмүүс банк бус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоогоор үүнийг дамжуулсан гэдэг нь тогтоогдож байгаа тохиолдолд ийм сэжиг таамаг байгаа бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж хууль хяналтын байгууллага үүнийг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа. УИХ-аас сонгогдож томилогддог албан тушаалтанд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагыг тавьж байна
Ерөнхий сайдыг ЖДҮХСантай холбогдсон сайд нараа огцруулах асуудлыг энэ УИХ-д нэн яаралтай оруулж ирэх, орных нь хүмүүсийг томилох ажлаа хий гэж шаардаж байна. Засгийн газрын бүтцийн байгууллага дотор байгаа тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс, өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт хэрэв ямар нэгэн байдлаар холбогдсон байвал эдгээр хүмүүстээ улс төрийн хариуцлага тооц гэж байгаа.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс энэ асуудалд холбогдсон нь тодорхой болчихсон байгаа гишүүдээ Удирдах зөвлөлөөс чөлөөл гэж шаардаж байна. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор Удирдах зөвлөлийн намын бага хурлаа хуралдуулж, энэ бусармаг үйлдлийн сахилга хариуцлагыг хэлэлц гэдэг шаардлагыг тавьж байгаа. Өнөөдөр манай Удирдах зөвлөлийн хурал болж байгаа. Энэ шаардлагаа би УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга хоёрт би гардуулж өгнө.
Энэ шаардлагыг хийсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөөр нэлээд дайралт давшилт ирэх байх. Яаж ч дайрч давшилж, гүтгэж доромжилж болно, юу ч гаргаж тавьж болно. Энд намайг мохооно, энд намайг энэ зүйлүүдээс айгаад элдэв юм ярьж явна гэж бодвол би тийм үйлдэл хийхгүй. Яагаад гэвэл би энэ асуудалд холбогдолгүй учраас. Надад дардаг, барьдаг, элдэв долоон мөнгө хөрөнгө, санхүү байхгүй. Тийм учраас үнэн юм үнэнээрээ явах ёстой учраас энэ зарчмыг барьж ажиллана.
Өнөөдөр шударга ёс чухал байна. Би хууль хяналтын байгууллагад хандаж үг хэлмээр байна. АТГ, тагнуул, цагдаа, шүүх, прокурор гээд энэ асуудлуудад, нийгмийн өмнө бухимдсан олон асуудалд нэн яаралтай хариу шийдээ өгөөч. Тодорхой шийдээч. Өнөөдөр Ерөнхий сайд чинь Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна гэдэг үгийг УИХ-ын индэр дээрээс хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ?
Өнөөдөр Ерөнхийлөгчид эрх мэдэл нь байна. Хууль хяналтын байгууллага, прокурор, шүүхийг томилдог, тэдэнд сахилга хариуцлага ярих эрх мэдэл нь байна. Тагнуул, цагдаа, АТГ гээд Ерөнхий сайдад эрх мэдлийн асуудлууд нь бүгд байна. Өөр ямар эрх мэдэл хүсээд байгааг би ойлгохгүй байна. Зөвхөн эрх мэдлээ хэрэгжүүлэхийг бид шаардмаар байна. Үнэхээр энэ эрх мэдэл нь дутаад байвал дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар гаргуулж ав. Би энэ асуудлыг үнэхээр гайхаж байгаа. Яагаад Засгийн газар хууль хяналтын байгууллагаа зохион байгуулаад шударга бус явдалтай тэмцэж чадахгүй байгаа юм гэдгээ Ерөнхий сайд олон түмний өмнө тайлбарла. Шударга байж шударга юм ярих ёстой гэдгийг би улс төрийн бүх албан тушаалтнуудад хандаж хэлмээр байна.
Би мөнгө мөртэй шүү гэж хэлдэг. Элдэв мөнгөтэй холбоотой асуудал, тендер, янз бүрийн юмтай холбогдсон асуудалд улс төрийн албан тушаалтнууд аль болох хол явах ёстой гэдэг зарчмыг би өөрийн гишүүддээ санал болгож хэлдэг. Тийм учраас манай бүлгийн гишүүд маш сайн ойлгож байгаа. Миний хийж байгаа энэ үйлдэл бол ямар нэгэн байдлаар улс төрд тэрсэлсэн, намын даргатайгаа тэрсэлдсэн, хэн нэгэн улс төрийн албан тушаалтан, Энхболдтой тэрсэлдсэн зүйл надад байхгүй. Зөвхөн шударга ёсны төлөө үүнийг хийж байна гэдгийг зөв ойлгоорой гэж би ард түмэндээ хандаж хэлж байгаа юм аа.
Б.Батзоригийн хувьд бол нэгэнт өөрийнх нь гаргасан шийдвэр нь тодорхой байгаа бол түдгэлзүүлсэн, түдгэлзүүлээгүй шалгаад явахад бүх нөхцөл нь нээлттэй гэж үзсэн учраас түдгэлзүүлэхгүй гэдэг дээр би санал өгсөн.
Үүний дараа Д.Хаянхярваа хэвлэлийнхний асуултад хариуллаа.
-ЖДҮ-ийг дэмж гэсэн утгатай албан бичгийг та өгч байсан гэсэн. Энэ чинь бас өөрийн чинь хариуцлагад нөлөөлөх нэг асуудал биш үү?
-ЖДҮХСангаас УИХ-ын гишүүдэд орон нутгаас маш олон захиа ирдэг. Одоо ингээд бодоход арга ядарсандаа бидэнд ханддаг байж. Үнэхээр юм хийчих гээд, тэр төслөө дэмжүүлчих гээд, ямар ч дэмжлэггүй болохоороо гишүүдэд хандаж байж. Би энэ төслийг дэмжиж байна, энэ төслийг хуулийн дагуу судалж үзээд дэмжлэг үзүүлэхийг хүсье гэсэн олон бичиг хийж өгсөн. Тэр бичгийн дагуу эд нар судалж үзээд зөв зүйтэй байвал дэмжээд явна, эсвэл үгүй гэдгийг нь хэлнэ. Хэрэв ямар нэгэн байгууллага дээр миний нөлөөллөөр, Хаян гэдэг хүн нөлөөлөөд өгчихсөн гэвэл би тэр байгууллага дээр очоод шалгуулахад бэлэн байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд ийм бичгийг ЖДҮ-ээ дэмжээд хийж өгдөг. ХХААЯ дээр очоод үзэж болно. Нэг ёсондоо ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж байгаа царай нь юм. Харамсалтай нь өнөөдөр тэд нарын маань дэмжлэгийг хүссэн дэмжлэгийг хүссэн хэмжээнд нь шийдэж чадахгүй байгаа нь гол харуусал нь байна гэж би бодож байна.
-Прокуророос ЖДҮ-ийн зээлд холбогдсон долоон гишүүнийг шалгана гэж байгаа гэсэн мэдээ байна. Энэ үнэн үү. Мөн Засгийн газрыг огцруулахаар 29 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Үүнд тайлбар хэлэх үү?
-Долоон гишүүн гэж мэдээг би сонсоогүй ээ. 29 гишүүн зурсан гэж би түрүүнд хэлсэн. Ямар ч тийм Засгийн газрыг огцруулах тухай асуудал яригдаагүй, гарын үсэг зурагдаагүй. Одоогоор надад лав гарын үсэг зураач гэж ирсэн тийм бичиг баримт байхгүй.
-Нэр холбогдсон намын гишүүддээ Удирдах зөвлөл ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ асуудалд холбогдоод байгаа улсуудыг энэ шаардлага дээрээ маш тодорхой хэлсэн. Ийм хариуцлага тооц гэж. Өнөөдөр нэр гараад яваад байгаа гишүүн бүхнийг би авсан нь үнэн гэдэг талаас нь хэлэх баримт надад байхгүй. Ер нь би УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна.
13 comments
Ми.Энхболд.Хаянхярваа нарын 32-ын бүлэглэл худлаа сайрхаж мэдэгдэл хийгээд л. Гал дээр тос нэмээд урьд нь юу хийж байсан нөхөр бэ. Өс байна гэж харагдаж байна.
Хүрэлсүх тэгээд хэнд ч захирагддаггүй хэмжээгүй эрхэт хааны эрх мэдэлтэй дарангуйлагч болох гээд байгаа юмуу.Өмнөх бүх ерөнхий сайдууд ажиллаад ирсэн хэн ч эрх мэдлээ чамлаагүй.Эрх мэдэл багадаагүй харин зүрх сэтгэл чадвар дутагдаж байгаа байхаа.
Энэ хар хэрээ одоо цагаан болох гэнэ.Хүрэлсүх Хүрэлбаатар сайдаар аль 5-р сард ЖДҮДС-нд шалгалт хийлгүүлсэн биз дээ. Тэгээд улсын төсөв хэлэлцэх үеэр энэ санд яагаад мөнгө тавиагүйн баталгаа болгож энэ сангшаас хэн хэн зээл авсан баримтуудыг олон нийтэд ил болгоо биз дээ.Гэтэл ЖДҮДС-ийн асуудлыг хоёр Хүрэлийн эсрэг болгох гэсэн тэнэг залиа энэ хар хэрээ одоо орхивол таарна.Биднийг өөр шигээ бас Миеэ шигээ тэнэг гэж бодохоо одоо боль.
Чамайг ямар мэдэхгүй бишдээ,битгий жүжиглэ,юм л бол манай нам,манай бүлэг ингэж шийдлээ гээд хашгачидагаа яах гээвэ?монголчууд чиний энэ занг ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ гэж хэлдэг юм,олон юм чалчилгүй зайлаж үз?
Хонгорыг хордуулсан чинь багадаагүй биздээ,нэг өдрийн өмнө ч гэсэн зайлаарай
хаян хярвас монголыг шатаасаар л байна уу? одоо зайлаач
Хятад данжаадын хоолны шавхруунд цадсан хав нохой их ярдаг байдаг гэдэг.
Өөрөө шүдтэй арслан уу.
Хаянхярваа зөв бодож ярьдаг, ажилч, ажлын арга туршлагатай хүн. Гэхдээ ерөнхий сайдаа арай л буруу дүгнээд байх шиг байна даа. Ер нь бол УИХ-ыг хамгаалсан байна. Эрх мэдлээрээ далайлгаж, айлгасан байна. УИХ -ын дарга, олонхийн бүлгийн дарга хочр ийм байр суурьтай байхад “Шүдгүй арслан” гэдэг нь үнэхээр тохирсон нэр юм шиг байна.
ЭНЭ ХАЯГДАЛ ИРВАА ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ ИХЭЭР ТАНИУЛЖ ӨГЛӨӨ. ШҮДГҮЙ АРСЛАН ГЭДЭГ НЬ 76 ГИШҮҮНИЙ ДАЛАЙЛТААР ЕСАЙДАА ДУУГҮЙ БАЙЛГАЖ ГИШҮҮД НЬ САНАСНАА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛСНЫГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ. ТӨРИЙГ ИЙМ БАЙГААГ ХҮСЭГЧ ХАР ХЭРЭЭН ГУАГЛАЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ.
Хав нохой хэзээд арслан болохыг мөрөөдөж явдаг ч богинохон жижиг бие мөч нь саад тотгор болж байдаг тул байнгын ууртай ярдаг явдаг гэдэг.
Нохой бие жижиг байх тусмаа ярдаг ууртай байдаг гэдэг.
Uul n Haynhyrwaagin yarij bga zvil n es zvin huwid ih zuw asuudal. Gehdee gol zorilgo n uur bgad asuudal bn. MAN dotroo hagarch dotood temtsel teserch garch irj bn. Hvrelsvhin huwid bolowsrol dutaj bn. Yarij helj bga inter n asuudal shideh bish ulam daamjruulj bn. svrdvvleed l. Odoo JDY-d orotsoldson nuhdvvd bol bvgd l Hvrelsvhig demjsen gishvvd. Ene dotor n aimar mundag shudarga es zvitei gesen bvh gishvvd yawj bnleeshdee. Tegeed bodohoor bvgd hudlaa garuud bga bhgvi yu. Neree nuguu shudarga vneni duu hooloi bolso Ayursaihan inter haana bn. Odoo l duugarch shudarga esig yaridag gazardaa. Oh bas neg nemeed helehed manaihan commentee soyoltoi bichildee haraal erool gej toimgvi yum bichih yum. Ene chin uuruu bolowsrolin tvwshing chin haruulj bgashdee