Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ – updown.mn

ЖДҮХС-гийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хоригложээ

Авлигатай тэмцэх газраас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлогч даргыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас энэ сарын 6-ны өдөр баривчилсан. Харин үүнээс өмнө ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.

Тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгажээ. Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-ийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж, шалгуулахаар АТГ-д шилжүүлжээ.

Тэгвэл тус сангийн 20 ажилтныг АТГ-аас хүсэлт тавьсны үндсэн дээр Прокурорын байгууллагаас хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд мөнгө угаасан хэрэг хийсэн байж болзошгүй байдал тогтоогдсон учраас цагдаагийн байгууллагатай хамтран, ажлын хэсэг байгуулан, дээрх хэргийг шалгаж байгаа талаар дуулгасан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн