Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-ийн ахлагч П.Уранчимэг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11 төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газрын “11 11 төв” нь иргэдээс төрийн байгууллагуудад хандсан санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг утас, интернэт, фэйсбүүк, твиттер болон тус төвд байрлах санал бичих машин буюу киокс ашиглан хүлээн авч харъяа байгууллагуудад дамжуулан өгч шийдвэрлүүлэх үүрэгтэй ажилладаг байна.
Иймд харъяалах чиг үүргийн дагуу “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” болон Засгийн газрын “11 11 төв”-ийн хамтын ажиллагааг сайжруулах, байнгын уялдаа холбоотой ажиллах хүрээнд тус төвийн ажилтнуудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй хууль, тогтоомжийн тухай мэдээлэл өгөх, ирсэн өргөдөл гомдол болон шийдвэрлэлтийн статистик тайлан, мэдээг сар бүр солилцох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
“ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН 1284 ТӨВ”