Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагийн хулхи нь буужээ – updown.mn

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагийн хулхи нь буужээ

Ерөнхийлөгчийн зөвлөх болохоосоо өмнө АН-ын БЗД-ийн дарга байсан Д.Пүрэвдаваа үе үе чих халууцуулчихдаг нэгэн байсан. Гэхдээ түүний тухай нэлээд ноцтой асуудал хөндөгддөг учраас олны анхаарлын төвд орчихдог. Түүнтэй ялангуяа эмэгтэйчүүд тэрсэлдэх нь элбэг.

Өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнийн тушаалаар Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг АН-аас дөрвөн жилийн хугацаатайгаар хөөгөөд байгаа. Харин Д.Пүрэвдаваа зөвлөх одоо ч учраа олоогүй яваа гэнэ шүү. БЗД-ийг тэмцлээрээ бараг залхааж байсан гэж хэлж болох энэ хүн С.Эрдэнийн энэ удаагийн шийдвэрийн талаар аядуу зөөлөн ингэж ярьж байна. Тэрээр “Энэ шийдвэрийг анх мэдээгүй, намайг намаас хассан тухай мэдээллийг интернэтээс олж үзсэн. Яагаад хөөгдсөнөө ч ойлгоогүй.” гэв.

Намаас хасагдсан шалтгаанаа тодруулахаар тэрээр удирдлагаа зорисон ч С.Эрдэнэ дарга нь гадагшаа явсан, мөн өнгөрсөн долоо хоногт дөрвөн өдрийн амралттай байсан учраас өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт мэдээлэлгүй байгаа гэнэ. Түүний таамаглаж байгаагаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурлын үеэр зарим эмэгтэй гишүүдийн илэрхийлсэн үзэл бодолтой холбоотой байж магадгүй гэх юм. Мэдээж тэрээр эрэгтэй хүн учраас тэр хурал дээр байгаагүй аж.

АЭХ-ны хуралд оролцох эрх нь зөрчигдсөн гэх хэсэг эмэгтэйчүүд хурлын үеэр үзэл бодлоо илэрхийлээ л биз, тэгээд ч БЗД-ийн АН-ын хорооны дарга нь байсаар байхад яагаад Д.Пүрэвдавааг намын гишүүнчлэлээс хасав гэдэг нь түүнд ихэд сонин санагдаад байгаа юм гэнэ. Гэхдээ л намаа муулахгүй гэсэн шүү. Учир нь олдох байлгүй, үндэслэл нь юу вэ гэдгийг олж мэдэх л байх гээд даруухан хариулт өгч суугаа түүний энэ удаагийн хүлцэнгүй занг харахад түүний хулхи нь буусан мэт.

Уг нь аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл Д.Пүрэвдаваа зөвлөх орон нутагт ажиллаж байсан бөгөөд түүнийг байхгүй хооронд С.Эрдэнэ, Нүрзэд дарга нар нь ийм тушаал гаргажээ. Тэгэхээр эзгүй хойгуур нь, бас дээр нь үндэслэл, нотолгоо нь тодорхойгүйгээр, тэгээд өөрт нь мэдэгдэлгүйгээр өөрийг нь намаас хөөсөн асуудал дээр энэ хүн яагаад тэмцэгчийн дүрээ гээв гэдэг нь зарим хүмүүст харин  ч сонирхолтой санагдаж буй биз ээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн