Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/784 тоот захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр савлаж худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчил гаргасан найман аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчилтэй 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгний эм бэлдмэлийг хурааж, устгуулсан байна.

By updown

2 thoughts on “Хугацаа дууссан бүртгэлгүй эм бэлдмэлийг устгалд оруулжээ”
  1. Зөрчил гаргасан 8 аж ахуйн нэгжийн нэрийг дурдаачээ . Зөрчил дутагдал гаргаагүй бусад эмийн сангууд хэлмэгдэнэ шүү дээ МХГ – ынхан зөрчил гаргасан эмийн сангуудыг нэр устай нь гаргаачээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн