Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
МАН Б.Батзориг сайдыг огцруулж, зээл авсан УИХ-ын гишүүдээ эргүүлэн татахад бэлэн байна – updown.mn

МАН Б.Батзориг сайдыг огцруулж, зээл авсан УИХ-ын гишүүдээ эргүүлэн татахад бэлэн байна

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гишүүд эрх баригч МАН-ын нэр хүндэд томоохон доргио үүсгээд байна. Ерөнхийлөгч УИХ-ын даргад УИХ-ыг тараах тухай зөвлөмж хүргүүлээд байгаа. Өнөөдөр  (2018.10.31)  УИХ дахь МАН-ын бүлэгөнөөдөр ээжит бусаар хуралдав. Хурлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр бүлгийн гишүүд бие даан шийдвэр гаргаж, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг тараасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг сайдын албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзжээ. Зээл авсан гишүүдэд АТГ хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан бүх гишүүдийг зээлээ эргүүлэн төлөхийг үүрэг болгожээ.

Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн ээлжит хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэж өгч ЖДҮХС-г шалгах үүргийг Сангийн яаманд өгсөн. Шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ЖДҮХС-гаас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг тогтоож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина. Цаашид ийм бусармаг үйлдлүүдтэй эвлэрэхгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.

Б.Батзориг нь У.Хүрэлсүхийн танхимын хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгч байгаа хоёр дахь сайд болж байна. Өнгөрсөн зун Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус яаманд гарсан хүн амины ноцтой гэмт хэрэг, Дорноговь аймагт гарсан галт тэрэгний хүндэвтэр ослын улмаас сайн дураараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байв.

МАН-ын бүлгийн хурлаар арга хэмжээ авахуулж байгаа эхний хүн нь Б.Батзориг болж байна. Түүнчлэн Б.Батзоригийн араас зээл аваад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдээ эргүүлэн татахад бэлэн байдалд орсон байх магадлалтай харагдаж байна. Шийдвэртэй ийм арга хэмжээ авахгүй бол эрх баригч МАН-ын нэр хүнд улам бүр унах нь тодорхой юм.

Я.ХУЛАН

 

2 thoughts on “МАН Б.Батзориг сайдыг огцруулж, зээл авсан УИХ-ын гишүүдээ эргүүлэн татахад бэлэн байна

  1. Нэргүй 2018-11-02 13:46 at 13:46

    Vvgeer duusaxgvi. Busad luiwariigch ilchileed ‘Ichix nvvrgvi zasaglliig solix xariutslagiig vvrvvlex..estoi.Ingeseed namdaj medii shvv

    Хариулах
  2. Oko 2018-11-02 13:47 at 13:47

    Vvgeer duusaxgvi. Busad luiwariigch ilchileed ‘Ichix nvvrgvi zasaglliig solix xariutslagiig vvrvvlex..estoi.Ingeseed namdaj medii shvv

    Хариулах

Oko-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн