Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өчигдөр (2018.10.30) Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус тус сонсч, хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүний эрхийн асуудал дээр цөөхөн гишүүн байгаад шүүмжлэлтэй хандаж, харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Эрх баригч нам 65 гишүүнтэй. Одоо байнгын хороонд 6-хан гишүүн суугаад хүний эрхийн комиссын илтгэлийг сонсож байна. Өмнөх он жилүүдэд хүний эрхийн комиссын илтгэлийг сонсоход энэ танхим дүүрдэг байлаа. Өнөөдөр хүний эрхийн дэд хороо 3, 4-хөн гишүүнтэй хуралдаад, одоо ХЗБХ руу оруулж байна. Хууль зүйн сайд чинь өөрөө хүний эрх Монгол оронд эрс дордсон тухай ярьж байгаа шүү. Тэр хууль зүйн сайд өөрөө хаачсан бэ? Ийм халтуур маягаар УИХ хүний эрхэд хандмааргүй байна. 65 суудалтай МАН хүний эрхэд хүндэтгэлтэй хандмаар байна.” гэв.
Хэлэлцүүлгийн явцад гишүүд нэмэгдэж 11-үүлээ болж, ирц 61.1 хувьтай болов. Улмаар УИХ-д өргөн бариад 7 сар болж буй хүний эрхийн илтгэлийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд төдийлэн ач холбогдол өгөхгүй, хойрго хандах байдал ажиглагдах болсон, илтгэлд тусгасан хүний эрхийн асуудлыг хэлэлцэх биш өөр сэдвийг хөндөж, улс төржүүлэх хандлага байгааг нэр бүхий гишүүд шүүмжилж, илтгэлийн хэлэлцүүлгийг 5 хоногоор завсарлуулахаар тогтсон юм.
Хүний эрх, эрх чөлөөний талаарх 17 дахь илтгэлд УИХ-аар шийдвэр гаргуулахаар 5 бүлэг бүхий 16 саналыг оруулжээ. Үүнд:
Байнгын хорооны 18 гишүүнээс 6-хан гишүүн сонсож, 11-үүлээ хэлэлцэж хэлэлцүүлэг нь хойшлогдсон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг дараах холбоосоор уншина уу. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”