Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэр гаргасныг тэрбээр цахим хуудсаараа мэдээлжээ. Энэ мэдэгдлийн хүрээнд жүдо бөхийн спортын талаарх сэтгэгдлээ бичсэн нь хүмүүсийн анхаарлын төвд байгаа юм. Мөн тэрбээр хэрвээ дасгалжуулагчаар ажиллуулахгүй бол өөр улсаас ирэх саналыг хүлээн авах бодолтой байгаагаа бичжээ.

Түүний бичсэнийг тоймлон хүргэвэл тэрбээр “Намайг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэр гаргасан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй. Надад гавьяа шагнал хэрэггүй. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-нд Жүдо бөхийн холбооны өрөөнд нарийн бичгийн дэрга М.Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Бапжинням багш хоёр бэлтгэлийн өмнө намайг дуудаж, Чи Монголын жүдод хэрэгтэй байна, барилдангаа багшилсан нь дээр” гэж санал тавьсан юм. Энэ талаар бодож үзээд “Ямар ч байсан багшилъя.
Багш, дасгалжуулагч болоход бэлтгэе. Харин наана нь 1-2 тэмцээнд оролцъё. Спортын замналаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн. Тэр хоёр ч зөвшөөрсөн. Гэтэл бэлтгэл дээрээ орж иртэл хэвлэлийнхэн ирчихсэн байв. Нарийн бичиг М.Бөхбат орж ирснээ тамирчдыг жагсааж, “Манай Х.Цагаанбаатар өнөөдрөөс багшийн эгнээнд шилжиж байна. Зодог тайлж байгаа” гэж шууд зарласан. Би тухайн үед маш их гайхаж, сэтгүүлчдийн асуултад

“Чаддаг зүйлээсээ тамирчдадаа, дүү нартаа зааж өгнө” гэж хэлсэн.

Ер нь бол намайг иймэрхүү байдлаар жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан. Мэдээж намайг тамирчны хувиар дахиж нэг ч тэмцээнд явуулаагүй. Оролцохоор төлөвлөж байсан сүүлийи хоёр тэмцээн, дэлхийн дэвжээн дээр зодог тайлах хүсэл минь талаар болсон.

Тамирчдын амжилт гаргах нас, цаг хоёр богинохон шүү. Хүн бүрийн бие оргонизмд тохирсон, эрдэм шинжилгээ, анагаах ухаанд суурилсан, судалгаанд тулгуурласан орчин үеийн онол практик хосолсон бэлтгэл, сургуулилтын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж баг тамирчдаа бэлтгээрэй дээ.

Сүүлийн үед гарч байгаа амжилтын үндэс нь бие бялдар буюу хүчний бэлтгэлийг гусдаа, өөр өөр газар хийж, мэргэжлийн багштай ажиллаж байгаатай шууд холбоотой шүү. Би өөрийн үзүүлж чадаагүй амжилтдаа дүү нараа хүргэх хүсэлтэй явж ирсэн. Одоо нэгэнт би Монголын жүдод хэрэггүй болсон юм бол өмнө нь олон удаа хойш тавьж ирсэн өөр улсуудын саналыг хүлээн авахдаа бэлтгэе дээ. Дахиад хэлье. Жүдочдод онол арга зүйн үндэстэй, эрдэм шинжилгээ, судалгаа, спортын ангагаах ухаан, онол практик хосолсон жүдогийн орчин үеийн сургалт, дасгалжуулалт хэрэгтэй байна. Жүдо бөхийг сонгосон энэ спортод амьдралаа зориулж яваа дүү нар минь ээ, 2020 он ойртлоо. Бэлтгэлээ дээд зэргээр хийгээрэй” гэсэн байв.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

By updown

5 thoughts on “Х.Цагаанбаатар: Өөр улсын саналыг хүлээн авахдаа бэлтгэе дээ”
  1. Монголоос өөр барилдаж ноцолдохоос өөр эрдэм чадалгүй хүнийг тоодог газар байхгүй болохыг одоо болтол мэдээгүй юм уу

  2. монголчууд угаасаа урваач шарваач хүмүүст дургуй, тэгэх юм бол улс өгснөө буцааж авдаг хууль дүрэмтэй болмоор юм

  3. өчнөөн шагнал тэтгэмжийг авчихаад дарга болгосонгүй гэж эх орноо хаяж байдаг.муу гөлөг.зайййл пизловшка.чамаар монгол дутахгүй.зайл.чи шагнал горьдсон нохой.эх оронч сэтгэл ийм байдаггүймаа.зайлахдаа авсан бүгдээ өгөөд цагаачлаарай. муу новш.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн