Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

2018 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн