09:17:00 цагт
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно.
Ширээний дасгал сургуулилалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 99773800, 88008516
10:00 цагт
“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно. Утас: 9999-6206
Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулж байгаа “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд болно. Утас: 313207 Б.Батзаяа НМХГ-ын таван давхарын хурлын танхимд
Нийслэлийн ЕБС-иудын “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон талаар БЗД-ийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Аж ахуйн нэгж байггууллагын удирдах ажилтнууд, иргэдэд мэдээлэл хийнэ.
10:30 цагт
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ БСШУСЯ-ны 401 тоотод болно. Утас: 8811-1046
11:00 цагт
БГД-ийн 20 хорооны нөхөрлөлийн гудамжны шинэ замын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99053513 13:00 цагт Улаанбаатар чуулгад Нийслэлийн зургаан тусгай сургуулийн урлагийн анхдугаар тоглолт болно. Утас: 88105910 14:00 цагт БОАЖЯ-нд Ойн төслийн хаалтын ажиллагаа болно.
ТӨРИЙН ОРДОНД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
10.00 цагаас “Г” танхимд; Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/; Байнгын хорооны тогтоолын төсөл /Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай/; Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Байнгын хорооны тогтоолын төсөл /Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар/.
3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэл.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал: Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлт;
Бусад