“Цензургүй яриа” нэвтрүүлэгт өнөөдөр орой (2018.10.29) Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсанаас хойш Монгол Улсыг богино хугацаанд тойрч иргэдтэй уулзалт хийснийг эс тооцвол тоймтой ажил хийгээгүй Х.Баттулгыг энэ удаа юу ярих бол хэмээн сонирхон ажих хүмүүс олон байна.
Хэрвээ би Ерөнхийлөгч болох юм бол оффшорчдын хөрөнгийг 60 хоногийн дотор оруулж ирнэ хэмээн мэдэгдээд дуу хоолой нь суларсан Х.Баттулгад ярьдаг нэг л сэдэв бий. Энэ бол 60 тэрбумын хэрэг. Хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумын дуулианыг иргэн Г.Доржзодов сөхөн хөндсөн нь тохиолдлын зүйл биш гэж хэвлэлүүд тоймдоо өгүүлсэн байгаа.
УИХ-ын чуулганаар улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байгаа цагаар цензургүй ярихад бэлтгэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын ярианы гол сэдэв улиг болсон 60 тэрбумын асуудал. Дээр нь нэмэгдээд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан МАН-ын гишүүдийн факт байна гэж ажиглагчид дүгнэж байна. Ярилцлага энэ сэдвийг тойрон өнгөрсөний үр дүнд Х.Баттулга царцаж хоцорсон Майдар төслөө улсын төсвөөр санхүүжүүлэх тохироогоо хийх болов уу.
1 comment
17 ЧИНГЭЛЭГ СПИРТЭЭ ЯРИАРАЙ.