УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ. Ерөнхий сайдын зүгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн асуудлаар харьяалах яам буюу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл өгсөн бөгөөд, сарын өмнө Сангийн яамнаас тус сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан гэдгийг хэлсэн байна.
Удахгүй энэхүү шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ЖДҮД сангаас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар, зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг тогтоож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид ийм бусармаг үйлдлүүдтэй эвлэрэхгүй гэдгийг гишүүдэд анхааруулсан байна. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр ЖДҮ-ээс хэчнээн хүн зээл авсан талаар өнөөдөр яригдаагүй. Шалгалтын дүн гарахаар энэ асуудал тодорхой болох байх. Энэ асуудал дээр таавар таалгаж байгаа мэт мэдээлэл гаргах хэрэггүй. 50, 70 гишүүн тэдгээрийн хамааралтай компаниуд зээл авсан гэж ярьж байна.
Үнэхээр байгаа бол хэн гэдэг гишүүн хэдэн төгрөгийн зээл авсан гэдгийг гаргаж тавих хэрэгтэй. Бид ийм том асуудал дэгдээд ирэхээр энийг дагасан улс төр явж алдаа болдог. Бид нэгэнт гарсан асуудлыг төгс шийдэж чадахгүй байна. Асуудлыг мухарлаад явах нь дараа хууль зөрчсөн үйлдэл гарахаас сэргийлнэ” гэсэн тайлбарыг өглөө.
3 comments
ийм их хурал, сайд нар хэрэггүй. бүгд ашиг сонирхолдоо идэгдэж боломж л гарвал төрийн мөнгөнөөс хулгайлж байна. гуталчин, үсчин, нарийн боовчин, оёдолчид гэх мэтийн жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой зээлийг замаас нь бөөндөж авсан нь туйлын гурамшигтай. Эрхэм ерөнхийлөгч өө. ийм их хурал бидэнд хэрэггүй. тараагаад ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. энэ бол ард түмний хүсэл. ард түмнээс санал асуух гэхээр лүндээжанцан гэдэг зальтай мунаг өвгөн болиулсан гэнэ. та минь улиг болсон 60 тэрбумаа яриад яах вэ, чадахгүй байгаа. эд нарыг буулгасаны дараа их юм ярьж ажил болгоорой
ерөнхий сайд маань сүрхий үнэн үг хэлэх юм. даанч хэрэгжихгүй юм даа. та минь луйврын засгийн газрын тэргүүн болчихоод л байна даа. уих-ын гишүүд сайд нар чинь боломж гармагч төрөөс хулгай хийж байна. ждү-ийн зээлийг гуталчин, үсчин, нарийн боовчин г.м жижиг үйлдвэрлэгчдэд олголгүй том бизнес эрхлэгчид амдаж байгаад бөөндөөд авсан байна. эдгээр нөхдүүдээс авсан зээлийг нь буцааж татаж жинхэнэ эздэд нь олгох хэрэгтэй
Хүрэлсүх минь эх оронч үзлээсээ няцаагүй л бол наад луйварчдаа шударгаар шүүлгэх хэрэгтэй шүү.