Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Л.Энхболд олон нийтэд нэгэн ноцтой мэдээллийг дэлгэсэн билээ. УИХ-ын гишүүн энэ үед “Эрдэнэс тавантолгой” лицензтэй талбайгаас 268 мянган тонн алдагдсан байна хэмээн мэдээлж байв. Үүний дараа тэр дахин мэдээлэл хийж, Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтэд “Тавантолгой транс” компани эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг хил гаргасан тухай бичигдсэн байна. Гэтэл “Эрдэнэс тавантолгой”-н лицензтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдчихсан байгааг мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр тогтоогоод байна.
340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг. Ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ. Монголын ард түмний өмчийг эргүүлж олох, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Энэ хохирлыг эргүүлэн төлөх ёстой хэмээн мэдэгдэж байсан юм.
Өнөөдөр (2018.10.23) ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлллийн news.mn сайтад бага хэмжээний тодруулга өгчээ. ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ:
-Дуулианы дараа нүүрсний хулгайчийг олж илрүүлэх, нягтлах, шалгах үүрэгтэй Засгийн газрын Ажлын хэсэг байгуулагдсан байв. Энэ шалгалтын Ажлын хэсэг олон жилийн турш “Тавантолгой” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой”-н талбайг давж нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.
Засгийн газрын зүгээс нүүрс хулгайлсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгож байгаа. АТГ болон ЦЕГ, ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн. Орон нутгийн “Тавантолгой” компанид “Тавантолгой транс”-ын Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар ноёрхлоо тогтоож, хууль бус үйлдэл хийж байж болзошгүй байна.
Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа. Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна. Тэгэхээр бланстаа тусгахгүйгээр нүүрс гаргасан нь тодорхой байна. Энэ асуудлаар “Тавантолгой” компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой хэмээн мэдэгджээ.
13 comments
Бат-Эрдэнэ хулгайчийг шоронд хийх болсон шүү хууль хүчнийхэн
АН бас нэг том санхүүжүүлэгч нь бас л төрөөс хулгайлсан болж байна уу
Ehleed Ulsiig hohirolgui bolgochihog daraa ni Hezuu nertiind awaachij hori !!
АН-ынхан бүгд л хулгайч доо. 60 тэрбум гээд л яриад байна. АН-ынхан бол өнгөрсөн 4-хөн жилд л хэдэн их наядаар нь хуссан шүү дээ.
ebe ard ni baigaa sh d
АН арай хэтэрхий байсан шүү. мартаагүй л байгаа
иргэд голдуу дээр коммент хийсэн хүмүүс шиг дэндэж байна гэсэн шиг байх юм. хулгайчид тоохгүй хулгайлсаар … ХЭЗЭЭ БҮХ ЮМ ХУУЛЬ ЖУРМИЙН ДАГУУ ЯВДАГ БОЛОХ ВЭ ЭНЭ МОНГОЛД ,,,,
Эд тэгнээ нэг л их Баян Бандгар машин унасан Баагий цаадхи Үнэн нүүр царай нь Банкинд бөөн Өр Хулгай Луйварын аргаар Баяжсан нэртэй Гэмт хэрэгтэнгүүд Тоон дотор Үсэг цохиж явна гэгчээр Давгаа Аварга ч бас юу ч билээ дээ Энэ сайхан Ээж аав Өөрийнхөө тэр сайхан Нэр хүндээ бодохгүй Хулгай хийж л явдаг Хүндэлж хайрлаж явсан Давгаа Аварга хүртэл Хулгай хийгээд эхлэхээр Бид чинь Хэндээ Итгэх болж байнаа
Д.ДАГВАДОРЖ ГЭЖ АСШЕОРУ БИШ ШҮҮ. ЗАВХАНЫ ГАРАЛТАЙ НЭГ УЯАЧ БИЙ.
Өнөдөла монггу уласин төлин далага сайдо малгашо хулгач дээлимчан шолонгин ялитан баньдао Инэ иха муо баа.Ина ихо муо боласаан шоо.
Өхэла монгу өмөхөй малудо дундата уласада бушухан нигдавааа .
Наад дуракуудаа шоронд хийгээч хэрэв чадахгүй ийм юм битгий ярь
Наадуулаа шоронд хийгээч хэрэв чадахгүй ийм юм битгий ярь