АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар ирэх оны нэгдүгээр сард уулзаж магадгүй гэж Вашингтон дахь дипломат эх сурвалж Өмнөд Солонгосын ChosunIlboхэвлэлд мэдээлжээ.
Тус хэвлэлийн мэдээллээс үзэхэд Цагаан ордон АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд түвшний уулзалтын ирэх оны нэгдүгээр сарын 10-наас өмнө явуулах сонирхолтой байгаа аж. Шинэ уулзалт яг хаана болох нь одоогоор тодорхойгүй байна.
Ким, Трамп нарын анхны уулзалт Сингапурт 06 дугаар сарын 12-нд болсон. Уг уулзалтын дараах хамтарсан мэдэгдлээр Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа, Вашингтон аюулгүйн баталгаа хариуд нь өгнө гэж зарласан юм.
Б.ЦЭЛМЭГ