Хятадын тэнгэрт хоёр ахиж үзэгдсэн хиймэл сар олон хүний гайхашралыг төрүүлээд байна. Эхлээд өнгөрсөн долоо хоногт Сычуань мужийн Ченду хотын тэнгэрт шөнийн цагаар том хэмжээний хиймэл сар гарсан юм. Харин дараа нь Өвөр Монголын тэнгэрт мөн л шөнийн цагаар зуйван хэлбэрийн асар том гэрэл гарчээ. Хүмүүс энэ хачирхалтай үзэгдлийг харь гаригийнхан манай дэлхийд зочиллоо, америкчууд нууц сансарын хөлөг хөөргөж гэхчлэн янз бүрийн таамаг дэвшүүлж хүлээн авцгаасан.
Гэвч энэ нь Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй хиймэл дагуулын тусламжтайгаар хотуудыг гэрэлтүүлэх хөтөлбөрийн хамгийн анхны туршилт байлаа. Хиймэл дагуулаас ойж буй асар хүчтэй гэрлийн тусламжтайгаар томоохон хотуудаа шөнийн цагаар өдөр мэт гэрэлтүүлэх энэ аварга том төслийг Хятадын сансар судлалын төв хариуцан хэрэгжүүлэх бөгөөд 2020 он хүртэл туршилтын ажлууд хийгдэх аж.
Улмаар 2020 оноос Бээжин зэрэг томоохон хотуудыг хиймэл сарны хүчээр бүхэлд нь гэрэлтүүлэх юм. Зөвхөн ганц, хоёр хотыг хиймэл сараар гэрэлтүүлээд зогсохгүй бүхэл бүтэн мужийг шөнө нь өдөр мэт харагдуулж болно хэмээн хятад эрдэмтэд үзэж байна. Ингэснээр зөвхөн Ченду шиг том хотын хувьд гэхэд жилд 1,2 тэрбум юань буюу 170 сая ам.долларын эрчим хүчийг хэмнэх боломжтой гэсэн тооцоог хятад инженерүүд хийжээ.
Маш олон хүн яаж сарны гэрлээс дутахгүй ийм хүчтэй гэрлийг зохиомлоор гарган авч чадаад байгаа юм бэ хэмээн гайхацгааж байгаа ч орчин үеийн технологийн дэвшил үүнээс ч хүчтэй гэрлийг хиймлээр гаргах чадвартай гэдгийг эрдэмтэд баталж байна. “Ирээдүйн өндөр хүчин чадалтай хиймэл дагуулууд өдрийн цагаар нарны эрчим хүчийг их хэмжээгээр өөртөө хурааж, харин шөнө нь хураасан эрчим хүчээрээ манай дэлхийг бүхэлд нь өдөр мэт гэрэлтүүлдэг болсон байхад гайхах зүйлгүй” хэмээн нэг твиттерчин жиргэсэн бол Катерин Форбес нэртэй фэйсбүүкчин “Дональд Трамп Хятадын тэнгэр дээгүүр дүүлэн нисч яваа нь энэ” гэж хошигножээ.
Харин Хятадын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү гайхалтай туршилтын талаар барагтай бол үг дуугарахгүй байгаа бөгөөд зарим вэб сайтууд иргэдийн бичсэн хиймэл сарны талаарх янз бүрийн сэтгэгдлийг ор мөргүй устгаж орхисон байна. Ийнхүү манай урд хөрш технологийн дэвшлээрээ дэлхий нийтийг гайхашруулах боллоо. Тэд арабын тэнгэрт нисдэг такси үйлчилгээний компаниа байгуулж, сансар судлалын салбарт орос, америкчуудтай эн тэнцүү өрсөлдөж, интернэт орчинд Али Баба зэрэг хүчирхэг хэрэгслүүдээрээ байлдан дагуулах боллоо.
2 comments
Монголд ийм сар гаргая
Хятад улсын хөгжлийн гайхамшигт хурдацыг яах билээ.Дэлхийн дулаарлыг зогсоох юм хийхгүй юм болов уу?Хийгээсэй дээ.Тас няс хийсэн хахир өвөлтэй байх ч бас л хэцүү мөртлөө сайхан шүү.