З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

[starbox]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль хаяанд ирлээ. Ирж яваа сонгуулийн ялагчыг таамаглахаасаа өмнө олон нийт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улстөрчийг сонирхон ажиж байна. С.Эрдэнэ намын Их хурлыг хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулна хэмээн цөөнгүй удаа мэдэгдсэн ч “хугацаа бага үлдсэн” гэсэн шалтгаанаар энэ үйл явцыг алгасахаар болсон сураг дуулдаж эхлэв.

С.Эрдэнийг нэр дэвшигчээ тодруулахаас өрсөн тус намын амбиц ихтэй фракциуд албан бусаар Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоныг эхлүүлээд байна. Засгийн эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн сорилт АН-ын хувьд хүндхэн туссан. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх нь тодорхой гэсэн таамаглал олны дунд явж байгаа.

Гэхдээ фракциуд нь ашиг сонирхлын зөрчлөө эрэмбэлж, олны дэмжлэг авч чадах хүнээ нэр дэвшүүлж чадах юм бол бүх сонгогч АН-аас нүүр бууруулчихаагүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр биеэ бэлдэж эхэлсэн улстөрчдийн тухай мэдээллийг хүргэе.

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ бусдаасаа түрүүлэн, жилийн өмнө зарласан. Тэр Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон цагаасаа хойш “Ерөнхийлөгч АТГ хоёр ажил хийлгээгүй, Ц.Элбэгдорж бол аймаар хүн” гэсэн мессежийг түгээн, довны араас чулуу нүүлгэж, “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд надаар оролдож байна” гэсэн дайвар үгийг дагуулж ирсэн.

“Алтангадас” фракцийн гал тогоог сахиж суусан 2003 онд тухайн үеийн намын дарга М.Энхсайханы “Долоон гол алдаа”-г зарлаж амжилт олсон Н.Алтанхуяг өнгөрсөн өвөл С.Эрдэнийн “Долоон гол алдаа”-г нэрлэсэн нь санамсаргүй үйлдэл биш байв. Хуучинсаг арга барилаасаа салж чадаагүй яваа Н.Алтанхуягт С.Эрдэнэ АН-аас нэр дэвших боломж олгохгүй биз ээ. Хариуд нь С.Эрдэнэ Н.Алтанхуягаас ямар нэгэн “сюрприз” хүлээн авахад гайхах хэрэггүй.

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэсэн байр суурь түүний хувьд анхных биш. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан Э.Бат-Үүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын баатар цол хүртээн бодлыг нь хязгаарлаж байв. Тухайн үед Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд багаараа ялсан Хотын даргын рейтинг өндөр байсан.

Хотыг удирдаж эхэлснээсээ хойш хийсэн ажил, хэлсэн үг, баримталсан бодлого нь түүнийг тун эергээр харуулж, 2012 оны аравдугаар сард хийсэн судалгаагаар Э.Бат-Үүл ТОП-10 улстөрчийг тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийгөө олон нийтэд сурталчлах ажлыг муугүй хийсэн байв.

Өнөөдөр хүч нөлөөндөө эрдэж явсан Э.Бат-Үүлийн байдал 2013 оныхтой харьцуулахад эсрэгээр байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин сэжигтнээр шалгагдсан. Хотын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг төрсөн хүүгийнхээ компанид авч өгсөн. Хүү нь оффшор бүсэд компани байгуулсан гэх мэт часхийсэн дуулиан түүнийг дагалдаж байгаа. Эдгээр шалтгаан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас сугалж үлдэх шалтгаан болоход гайхах юмгүй. Ийм тохиолдолд түүний ар талд зогсдог мэргэжлийн гэмээр жагсаал цуглаан зохион байгуулагчид харин багагүй бужигнаж магадгүй юм.

Д.Дорлигжав: Бүлэг фракцид хуваагдан, ил тод тэмцэлддэг АН-аас ардаа хүчгүй, дэмжигчгүй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Энэ бүгдийг яаж даван туулах вэ гэдгээ Д.Дорлигжав хэрхэн төсөөлсөн нь сонин. Өнгөрсөн долоо хоногт тэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлалаа. АН-ын гишүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан түүний мэдэгдэлд “Нэг ч сонгуульд ялж үзээгүй хүн нэр дэвших юм гэнэ” гэсэн хариуг барьсан байгаа.

Хуучин Үндэсний зөвлөлдөх хороонд дэмжлэг байгаагүй, шинэ Үндэсний бодлогын хороонд бүр ч байхгүй Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг юм гэхэд сөрөг хүчнүүд түүний 2000 онд “Эрдэнэт” үйлдвэрээс Кипр лүү шилжүүлсэн 800 мянган ам.долларын дуулиан, Туркт харамсалтайгаар амиа алдсан охиных нь нэр дээр байсан компанийн их хэмжээний хөрөнгийг сөхөн хөндөх магадлал өндөр.

Х.Баттулга: МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулгад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхол бий гэж эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч түүнд үүсгэсэн төмөр замын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан Эрүүгийн хэргийн түүх хаагдаагүй, ид шалгагдаж байгаа.

Г.Батхүү: “АПУ”-гаар овоглодог, МоАН фракцийн төлөөлөл Г.Батхүүгийн нэр мөн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн дунд явж байна. МоАН санаачилга фракцийг өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнө Лу.Болдтой нийлж байгуулсан. Г.Батхүү АН-ын даргад өрсөлдөхөөр зэхэж байгаад нэрээ татсан. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байсантай нь холбоотой гэдэг.

Тус фракциас УИХ-ын гишүүн Л.Болд мөн өрсөлдөх бодолтой байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг аваагүй. Ц.Элбэгдорж хэрвээ МоАН-аас Г.Батхүү өрсөлдөнө гэвэл дэмжиж болно хэмээн ам алдсан нь эв эеийг хичээдэг Лу.Болдыг хойш суулгахад хүргэсэн гэсэн яриа явж байна. Энэ үнэн бол АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн марафонд Г.Батхүү Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр оролцож байна гэсэн үг юм.

Р.Амаржаргал: Хэрвээ АН-ын бодлого тодорхойлогчид нийтийн дунд тархсан муу нэрээ бага ч атугай өөд нь татна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт олно гэдэгт санал нэгдэн, алсыг харсан эрүүл шийдвэр гаргаж чадвал Р.Амаржаргал дээр бооцоо тавихад алдах юмгүй. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчтэй эн тэнцүү өрсөлдөх хамгийн оновчтой хувилбар харагдаж байгаа.

Р.Амаржаргал өөрөө ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзахгүй гэдгээ ил далд мэдэгдэн, өөрийгөө бэлдэж эхэлсэн байгаа. Гэвч нам дотроо мөн л аль нэг фракцид багтдаггүй учраас Үндэсний бодлогын хорооноос дэмжлэг авахад хүнд.

З.Энхболд: С.Эрдэнэ АН-ын дарга болох ажлаа З.Энхболдын дэмжлэгтэй эхлүүлж бас дуусгасан. Хэдийгээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна гэж байсан ч товлосон хугацаа ойртох тусам үйл явдлыг “үлгэр” шиг төгсгөл хүлээж байгаа нь харагдаж байна.

Олон сонгуулийн босго алхаж туршлагажсан С.Эрдэнэ цаг хугацааны хувьд баримжаагүй мэдэгдэл хийж ирсэн нь АН-ын дарга болохдоо З.Энхболдтой “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэсэн аман тохироо хийсэнтэй холбоотой” гэж АН-ынхан хардаж эхэлсэн байна. Тиймээс АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь бүгдийг ажиглаад, хамгийн чимээгүй сууж байгаа З.Энхболд байх хамгийн магадлал өндөртэй байна.

10 thoughts on “З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

  1. Dorj 2017-04-10 15:42 at 15:42

    Batuuliig demjij gargaval zugeer Altanhuyg bas zugeer ene 2 hun ajil hiij baisan busad ni hulgai hiij baisan

    Хариулах
    1. oyuna 2017-04-10 15:59 at 15:59

      taarsan 2 -oo demjbee khoorkhii

      Хариулах
    2. молом 2017-04-10 16:42 at 16:42

      altanhuyag hereggui. Mongol turiin terguun ard tumnii ev negdliin ilerhiilel altanhuyag garval us honzon avah talbar bolgood buur ballaad hayana

      Хариулах
  2. Oyuna 2017-04-10 16:00 at 16:00

    Amarjargaliig l gargakh kheregtei. Busad ni bolokhgui. Ene udaa aldaj bolokhgui

    Хариулах
  3. Uneniig helehed 2017-04-10 16:59 at 16:59

    Hamgiin ner tsever, judagtai hun ni Batkhuu l baina daa. Z.Enkhbold, Altankhuyag, Bat-Uul ed nar odoo bolno oo. Bishgui dee l alban tushaal avch udirdah ajil hiij uzlee, giiguulsen um alga doo. Amarjargal ch hudlaa l yariad yavahaas hiij chaddiimuu? Unuudriig boltol giiguulsen um yu bna? Dorligjav geheer Erdenetiig ideed terbumtan bolson, Battulga geheer tumur zamiig budaa bolgoson, ner tsever hun Batkhuugees uur unendee alga daa.

    Хариулах
    1. AN gishuun 2017-04-10 18:42 at 18:42

      Arhi Apu songohguie ard tumen, namaasaa garsan ch olon niited unanshde , Amarjargal deer , ene udaa AN d aldah erhgui baigaa shu , busad n yamar neg notoil bnshde , Z hezee ch garahgui seruun zuud shu , er n tegeed ulsaa ch bodson, namaa ch bodson zarin oorsdiin hem gemjee medej bmaar uymdaa

      Хариулах
  4. Б. Арвинбилэг 2017-04-10 19:14 at 19:14

    Ардчилсан намын гишүүний хувьд намынхаа шинэчлэл,цаашид ард олон түмнийхээ итгэлд сэв суулгахгүй,намын нэр хүндийг өргөж чадах хүн бол Амаржаргал гэж бодож байна.Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд манай нам заавал ялалт байгуулах хэрэгтэй ба тэр хүн бол Амаржаргал гэж бодож,итгэж байна.

    Хариулах
  5. д оюун 2017-04-11 11:31 at 11:31

    БҮГДЭЭРЭЭ ХЭРЭГГҮЙ ХҮМҮҮС УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГЫГ СҮЙРЭЛД ХҮРГЭСЭН АЛДАРТАНГУУД ХАЙРАН 26ЖИЛ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХГҮЙ БОЛ МАНАНгаас бүү сонго

    Хариулах
  6. баяр 2017-04-11 22:38 at 22:38

    Амаржаргал л арай лээр.бусад нь улаан луйварч хулгайч нар.залгих мангас.

    Хариулах
  7. Доржмаа 2017-04-12 23:05 at 23:05

    Амаржаргалаас бусад нь ичиж үхмээр юм. Энхболд Алтанхуяг мэтийн одойнууд болимоор юм. Биеэ тойруулсан бодлого, муу санаанаас хэтрэхгүй!

    Хариулах

Б. Арвинбилэг-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн