Сирийн баруун хойд этгээдийн Идлиб мужид энэ сарын 4-нд тус улсын арми химийн зэвсэг ашиглан довтолж 86 хүн ил харагдах шархгүй хордож амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан. Эдгээр амиа алдсан гэм зэмгүй иргэн Ерөнхийлөгч Башар Ассадын химийн зэвсэгийн туршилт болжээ. Үүнийг ОХУ зөвтгөсөнд Их Британи улстай хийх найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлөв. Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон өнөөдөр (2017.04.10) ОХУ-д анх удаа айлчлах байсан ч цуцаллаа. Таван жилийн дараах айлчлалаасаа ийнхүү татгалзсан нь дээрх асуудалтай шууд холбоотой юм.
Тэрбээр өнгөрөгч бямба гаригт тус улсад хандан Ассадын дэглэмийг ОХУ дэмжсэнд харамсаж буйгаа илэрхийлээд айлчлалаа цуцалж буйгаа мэдэгджээ.