Билл Гейтс “Twitter”аккаунтдаа хайртай зохиолч, Канадын эрдэмтэн Вацлав Смилын гаргасан статистик баримт маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тухай бичжээ.

Смилийн баталж буйгаар 2011-2013 онд хятадууд америкчуудын ХХ зуунд хэрэглэсэн цементээс илүү их хэмжээний цемент хэрэглэсэн гэнэ. Канадын эрдэмтэд энэхүү тооцооллыг гаргахдаа АНУ-ын Геологийн албаны мэдээллийг үндэслэсэн байна. Вацлав Смил АНУ өнгөрсөн зуунд 4,4 гигатонн орчим цемент хэрэглэсэн бол БНХАУ 2011-2013 онд 6,4 гигатонн цемент хэрэглэсэн гэж үзэж байна. Гигатонн гэдэг нь тэрбум тонн гэсэн гэсэн үг юм.

Үнэхээр ч сүүлийн 10 гаруй жилд Хятадад барилга эрчимтэй баригдаж байгаад хэн ч маргахгүй. Гэхдээ америкчууд ч бас гараа хумхиад суугаагүй. Тэдэнд ч мөн барилгын асар том төслүүд байсан. Гуверийн далан, өндөр өндөр цамхгуудыг л санахад хангалттай. Гэсэн ч Вацлав Смил өөрийнхөө тооцоог үнэн зөв гэдэгт итгэлтэй байгаа юм.

Хятад бол ер бусын орон. Хятадуудыг ойлгоход амаргүй, бараг боломжгүй гэхэд болно. Тэгвэл Хятадын оньсого мэт байдлыг ойлгоход дөхөм болох 20 баримтыг хүргэж байна.

  1. Хятадын чинээлэг хүмүүс өөртэйгөө адилхан хүнийг хөлсөлж, өөрийнхөө оронд шийтгэл эдлүүлэхээр шоронд явуулдаг.

Өөртэйгөө усны дусал мэт адилхан хүний тусламжтайгаар шоронд сууж, ял эдлэх нь түгээмэл ажиллагаа юм. Үүгээр “Америкт хууль, Хятадад хүн үйлчилдэг” гэсэн зүйр үг хүртэл гарчээ.

  1. Сан-Францискогийн агаарын бохирдлыг 29 хувьд Хятад улс буруутай.

Хятадад агаарын бохирдол, утаа хамгийн ноцтой асуудлын нэг. Үүнийгээ ч дэлхийн бусад хэсэгтэй “өгөөмрөөр” хуваалцдаг гэхэд болно.

  1. БНХАУ-д англиар ярьдаг хүний тоо АНУ-ынхаас ч олон.

Хятадын хүн амын тоо Америкийн хүн амаас 4 дахин их гэж үзвэл үүнд гайхах зүйл үгүй.

  1. Хятадад долоо хоногт ердөө л 31 доллараар охин түрээсэлж болох сайт бий.

Гэлээ гэхдээ хувцас хэрэгслээ аваад Хятад руу яв гэсэн үг биш. Учир нь…

  1. Хэрвээ бүх хятад хүнийг таны өмнө нэг эгнээ болгон зогсоовол хүн амын өсөлтийнхөө ачаар та хэзээ ч хойно нь очиж чадахгүй. 
  2. Нэгэн хятад эр ходоодныхоо салст давхаргыг цооногоор цоолсон мэт шатаажээ.

Учир нь тэр хэт халуун ногоотой, маш халуун шөлөнд дуртай байсан юмсанж. Эмч нар сэхээнд яаралтай хүргэгдэн ирсэн Ухань хотын оршин суугч, 26 настай энэ эрийн ходоодны хананд байгаа нүхийг хараад ангайсан аж.

“Мала” шөлийг чили чинжүү, ам мэдээгүй болгодог сычуаны онцгой чинжүүгээр хийдэг байна. Сонирхуулахад шөлний нэрийг үгчлэн орчуулбал “халуун гайхширал” гэсэн утгатай юм байна.

  1. Хэдэн сая барилгачдын армийг ажлаар хангаж, эдийн засгийн хурдацтай өсөлтөө хадгалахын тулд Хятадад хэдэн арван хот байгуулж байна. 

Барилгын энэхүү тэсрэлтийн үр дүнд хэн ч амьдардаггүй сүнстэй хотууд бий болжээ. Түүнчлэн цемент, барилгын бусад материалын хэрэглээ дээд цэгтээ хүрчээ.

  1. Аньхой мужийн 17 настай оюутан iPad авахын тулд өрөөсөн бөөрөө заржээ. 

Ингээд тохиролцсон 3000 доллар дээрээ нэмж 300 доллар өгсөн байна. Тиймээс хүссэн iPad дээрээ iPhone нэмж авчээ.

  1. Хятадын хамгийн сүүлчийн энэтхэг барыг алж, идсэн Юньань мужийн тариачин Кан Ваньняньд 12 жилийн ял оноожээ. 

Тэрбээр өөрийгөө хамгаалах зорилгоор араатныг хөнөөсөн гээд энэхүү амьтныг төрөөс хамгаалдаг гэдгийг мэдээгүй гэжээ. Шүүхээс түүнчлэн түүнд 480 мянган юанийн торгууль ногдуулсан байна.

  1. Гуанси мужийн Яншо хэмээх бяцхан хот одой дов толгодоороо алдартай бөгөөд манай гарагийн хамгийн сайхан газруудын нэгд тооцогддог. Гэхдээ энэ газрын гоо сайхныг агаарын бөмбөлгөөр явж л мэдрэх боломжтой. 
  2. БНХАУ-ын хамгийн ноцтой асуудлын нэг бол оюуны хөдөлмөр эрхлэгчдээ гадагш алдаж байгаа явдал. 

Хилийн чанадад суралцахаар явсан 10 хятад тутмын 7 нь эх орондоо эргэн ирдэггүй аж. Ялангуяа АНУ-д ихэнх нь үлддэг. АНУ-д олон тооны хүнтэй хятад угсаатан бий болжээ.

  1. Брэд Питт амьдралдаа огт Хятадад очиж үзээгүй. 

Тэрбээр энэ улсад очих ямар ч эрхгүй болжээ. Учир 1997 онд хийгдсэн “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” киног нь Хятадаас Хятадын эсрэг суртал ухуулга хэмээн үзсэн байна. Түүнчлэн энэ кинонд тоглосон Дэвид Тьюлис, найруулагч Жан-Жак Анно нар Хятадад хөл тавих боломжгүй болжээ.

  1. Хятадын хамгийн урт замын түгжрэл бараг 100 км үргэлжилж, 11 хоногийн дараа л татарчээ. Уг түгжрэл 2010 онд Бээжинг Монголтой холбодог зам дээр үүссэн байна. 
  2. 2025 он гэхэд БНХАУ-д Нью-Йоркийн дайны 10 хот бий болно. 

Тус улсын хүн ам 10 жилийн дотор 350 саяар нэмэгдэх төлөвтэй байна.

  1. Манай гарагт амьдардаг бүх хулсны баавгай Хятадын өмч. 

БНХАУ-аас гадна хилийн чанадад байдаг цөөн хэдэн хулсны баавгайг Хятадын засаг захиргаа түрээслүүлсэн аж. Хэрвээ хилийн чанадад баавгайн бамбарууш төрвөл тэр нь мөн л Бээжингийн өмчид тооцогдоно.

  1. Цзян Фэнг эхнэрээсээ салаад зогсохгүй өөрийг нь хуурсан гэж шүүхэд өгчээ. 

Царайлаг эхнэр нь охин төрүүлснээс хойш таагүй асуудал эхэлжээ. Учир нь охин нь царай муутай төдийгүй ээж, аавынхаа алинтай нь ч төсгүй байжээ.

Ингээд Цзян эхнэрээ араар тавьсан хэмээн буруутгахад тэрбээр танилцахаасаа өмнө 100 мянган долларын гоо сайхны мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн байна.

  1. Зөвхөн Хятадад л IKEA-гийн дэлгүүрээр үйлчлүүлэгчдийг зарж буй орон дээр нь амарч, унтахыг зөвшөөрдөг. 

Хятадууд үнэхээр хөдөлмөрч. Тэд маш их ажилладаг тул амралт хэрэгтэй.

  1. Хятадад амиа хорлолт элбэг. 

Энэ улсад голд живсэн хүний хүүрийг гаргаж ирдэг ховор мэргэжил байдагт гайхах зүйл үгүй.

  1. Хятад улс АНУ-ыг гүйцэж, дэлхийн №1 эдийн засагтай болсон түүх бий. 

ОУВС Хятадын эдийн засгийг №1 хэмээн хүлээн зөвшөөрч байсан удаа бий. Энэ удаад зөвхөн худалдан авалтын чадвараар нь л ийнхүү үнэлжээ.

  1. Хятадад шувууны үүрээр хийсэн шөл маш алдартай. 

Хараацай шувууны үүрээр хийсэн шөл зөвхөн Хятадад төдийгүй Ази даяар алдартайд тооцогддог.

Б.ЦЭЦЭН

Эх сурвалж: expert.ru

By updown

4 thoughts on “Хятадын тухай таныг гайхашруулж мэдэх 20 баримт”
  1. Sain,muu geh zan uiliig ch ulsad uhah yum bol hyatadaas davj garna uu gehees dutah yum er baihgui l dee.Hyatad bol eronhiidoo nomhon dolgoon taldaa, muu zuiliig shimten hiih ni haritsanguigaar baga ch baij medne. Gants jishee durdahad: Heden zuunii omno hyatad dariig buteesen. tuuniigee sayahan bol tom hemjeejii allag uildeh heregseld ashiglaagui. Hiie geh sedel ni zasagt ni baisan bol ali ert heden zuunii omno hiisen gehed gaihah zuilgui. Har myangan hund ni hiih hun baij l taaraa. Teged ANU-iig hardaa ashiglaad yu hiijsen geed boddoo. ANU gej baiguulagdaad usreed l 300 orchim jil bizdee

  2. Ter deer niitlel buruu bhiin taivanii jujigchin reklamand avhuulsan zyrgiin ashiglaj biznes hiisen geed shuuheer gomdloo baragduulsan sh dee.bas gaihaad bh yum er alga buh uls orondol bdagal zuil manai mgoliig toochbol basal tas sh dee dutahguil.saihan tal gazar nutag mgol hunii uujuu taivan setgel geel yavuul yabii sh dee.odoonii mgolchuudal hun chanargui bolood bgaa bhoos.

Yund ni gaihav dee-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн